fbpx

Хүмүүжил

Жүжигчин Анжелина Жоли хүүхэд өөрийн хэв маягаа илэрхийлэх нь юу юунаас илүү чухал гэж үздэг байна.

Хүүхдүүд нь өөрсдийн содон стиль имижийг илэрхийлэхээс хэзээ ч эмээж байгаагүй гэнэ. Ээж нь хүүхдүүдээ энэ тал дээр их дэмждэг учраас арга ч үгүй биз. Тэрээр "Harper’s BAZAAR" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- "Бид хүүхдүүддээ ямар ч хэмжээ хязгаар тавихгүйгээр дэлхий ертөнцийг таних, ирээдүйгээ төлөвлөхөд нь туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Хүн ямар ч хэв маяг, ааш араншинтай байсан тэр хүнийг 100% өөрийнхөөрөө байхыг нь харахаас илүү сайхан зүйл гэж үгүй. Хүүхдээ ч мөн адил "Сайн уу? Би ийм л хүн. Би ийм бодолтой байдаг" гээд өөрийгөө илэрхийлэхээс айдаггүй байх нөхцөл байдлыг нь бүрдүүлэх хэрэгтэй. Бид хүүхдүүдээ өвчин зовлон, сэтгэлийн шаналал зэргээс сэргийлж чадахгүй ч энэ бүхнийг хэрхэн даван туулахыг нь зааж өгч чадна шүү дээ" хэмээсэн байна.

X
Нэвтрэх