fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-Ээнээгийн тэмдэглэл-

ОЙ ТОГТООЛТ САЙЖИРНА
Судлаачид нэгэн судалгааг сургуулийн ѳмнѳх насны хүүхдүүдэд явуулжээ. Тэдгээр хүүхдүүдийг хоёр хувааж нэг хэсгийг ѳдѳр унтуулж харин нѳгѳѳ бүлэг хүүхдүүдийг ѳдѳр унтуулалгүй ой тогтоолтын шалгалтыг ѳглѳѳ болон ѳдѳрт ангилан авав. Гэтэл ѳдѳр унтсан хүүхдүүд ѳдѳр унтаагүй хүүхдүүдээс ѳглѳѳ болон ѳдѳр авсан шалгалтуудад хоёуланд нь ѳндѳр оноо авсаныг тогтоожээ.

Түүний дараа ѳдѳр унтсан хүүхдүүдээ унтаагүй хүүхдүүдтэйгээ сольж удаах ѳдѳр дахин шалгалт аван сориход мѳн л ѳдѳр унтсан хүүхдүүд оноогоороо ѳглѳѳний шалгалт болоод ѳдрийн шалгалтанд тэргүүлсэн байна. Трэйси Качлѳү зохиогчийн “Шилдэг хүүхдийг хүмүүжүүлэх 55” арга номын 103-р тал. Үүнээс үзэхэд ѳдѳр унтах нь хичээл сурлага, ой тогтоолтонд эерэг нѳлѳѳ үзүүлдэг аж.

Манай гэрийн хувьд ѳдѳр унтахыг зарим зайлшгүй тохиолдлыг эс тооцвол алгасахгүй. Ѳглѳѳнѳѳс ѳдѳр хүртэл хооллож, гадаа тоглуулах, спортын дугуйланд явуулж байгаад гэртээ харьмагцаа унтуулна. Ингэхдээ цонхны хѳшгѳѳ хааж дуу чимээг багасгаснаар унтах орчинг бүрдүүлдэг юм. “Гучин минут ч байсан хамаагүй, жаахан унтах хэрэгтэй” гэж би хэлэх дуртай.

Мэргэжилтнүүдийн зѳвлѳснѳѳр ѳдѳр унтуулах аргууд:
@ Ѳдрийн хоолны дараа унтуулах.
@ Хүүхдээ хэвтүүлээд гар хѳлний үеийг татаж сунгах.
@ Хүүхдээ оронд оруулсны дараа байгалийн ая эгшиг урсгах.
@ Нурууг нь маажиж, илж ѳгѳх.
@ Тэгээд ч унтахгүй бол орон дотроо ном уншиж ѳгѳх болоод бага зэрэг орон дотроо тоглуулах.

САЙТАР УНТАЖ АМАРСНААР ХҮҮХЭД ИЛҮҮ БИЕЭ ДААДАГ
Ядарч туйлдсан хүүхэд уур цухалтай, уйлагнаж том хүнийг орооно. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийш тийшээ тонгочих, сарвайх, нүдээ нухах зэрэг үйлдлүүд илэрдэг аж. Энэ нь эцэг эх түүнд унтах орчинг бүрдүүлээгүйтэй холбоотой. Зурагтаа унтраагаад, утсаа цааш нь тавиад гэрэл чийдэнг нь бүдэгсүүлээд энхрий үрээ унтуулж амраа. Хүүхдийн бага ахуй насанд бүхий л зүйлд нь тусламж хэрэгтэй байдаг. Тэр дундаа бидний орхигдуулах хандлагатай унтах тав тухтай орчин том хүний оролцоо дэмжлэггүйгээр бүрдэхгүй. Та тухтай сайхан орчинг бүрдүүлж чадна.

Хангалттай нойроо авсан хүүхдээ анзаарч хараарай. Тоглоомондоо илүү удаан саатаж, хоол ундаа амтархан зооглоно. Шинэхэн аав ээжүүдэд харагддаг нийтлэг үзэгдэл нь дѳнгѳж тѳрсѳн нярай хүүхдээ ѳдрийн цагаар урт хугацаанд сэрүүн байлгах хандлагатай харагдсан. Би ч гэсэн тэдний л нэг байлаа. Том хүү дээрээ мэдэхгүй зүйлтэй тоолж барамгүй олон тулгараад ѳчнѳѳн хүмүүсээс асууж, багагүй ном судар эргүүлж явлаа. Тэгээд хүүхэд ѳсгѳн хүмүүжүүлэх явцад хамгийн чухал бѳгѳѳд эхэнд тавигдах зүйлийн нэг бол яах аргагүй хүүхдийн нойртой холбоотой асуулдлууд болохыг ойлгосон юм. Ямартай ч хүүхдийнхээ бидэнд илгээх унтахыг хүсч буй дохиог тоохгүй ѳнгѳрүүлж болохгүй шүү, шинэхэн бяцхан туршлагагүй ээж аавууд минь. Тэдний ууртай, цухалтай байгаагийн шалтгаан нь магадгүй бүрэн гүйцэд нойроо аваагүйтэй холбоотой байж мэдэх юм.

НИЙГМИЙН СӨРӨГ АСУУДАЛД БАГА ӨРТДӨГ
Утлагын цаг богино, уртыг эс харгалзан ѳдѳр бүр тогтмол цагт унтдаг хүүхдүүд алив нийгмийн сѳрѳг асуудалд бага ѳртдѳг хэмээн Английн судлаачид тогтоожээ.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл, сэтгэлзүйн хувьд хүүхэд унтдаг цагууд шигээ тогтворжиж ѳсдѳг байх нь. Манай гэрийн аргаас хуваалцвал, бид оройны есѳн цагтай уралдаж гэрийнхээ бүх чийдэнг унтрааж орондоо орцгоодог. Хэн ч том ѳрѳѳнд элдэв бусын юм хийж сүйтэгнэхгүй, хэн ч зурагт үзэж паржигнуулахгүй. Энэ нь надад ч гэсэн аятай таатай санагдах болсон. Мэдээж хааяахан хүүхдүүдээ унтуулаад нѳхѳртэйгѳѳ хамт кино үзэх тохиолдол бий. Гэхдээ хүүхдүүдээ унтуулах хооронд ѳѳрсдѳѳ унтчихгүй бол шүү дээ.

ӨДӨР ТОХИОЛДСОН ТАВГҮЙ ДУРСАМЖУУДЫГ АРЧИН ЦЭВЭРЛЭДЭГ
Хангалттай нойртой хоносноор тархи тухайн ѳдѳрт тохиолдсон тавгүй дурсамжуудыг арчин цэвэрлэдэг. Сонирхолтой байгаа биз. Унтах хооронд ой санамж сайжирч мѳнхүү мартах үйл ажиллагаа явагддаг гэхээр гайхалтай… Үнэндээ гагц хүүхдээр хязгаарлагдахгүй хүн бүрт таагүй, хүсэмгүй үйл явдлууд ѳдѳр тутамд их бага гэлтгүй тохиолдож байдаг шүү дээ. Та тэр асуудлуудыг хэрхэн яаж зохицуулдаг вэ? Сэтгэл хѳдлѳлѳѳ урдаа бариад, хэлж болохгүй үг хэлснийхээ дараа амаа барьдаг уу? Эсвэл түргэн шийдвэрт хүрч эргэн засч залруулж болохооргүй үйлдлүүд хийдэг үү? Хэрэв сэтгэл хѳдлѳл тань түрүүлж ажиллах гээд байвал юуны түрүүнд азнахыг зѳвлѳе. Танд маргааш бий. Маргааш гэдэг ямар нэг нухацтай асуудлыг нэг тийш болгоход туслах хэзээ ч оройтохгүй анд нѳхѳр бийг санах хэрэгтэй.

Та бүтэн нойр авч ѳглѳѳний цэвэр тунгалаг тархиар ѳчигдрийн явдлаа эргэн бодож үзээрэй. Тэгээд тавтай морил. Шийдвэрээ гаргах тун.

X
Нэвтрэх