fbpx

Харшил

image

-Харшил удамшдаг-

Харшлын өвчин нь халдварладаггүй, харин удамших хандлагатай байдаг.
Диатезтай хүүхэд төрөх магадлал:

  • эцэг харшилтай бол 25 хувь,
  • эх харшилтай бол 50 хувь,
  • хоёулаа харшилтай бол 75 хувь байна гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Мөн эхийн жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал чухал нөлөөтэй. Ээж нь жирэмсний хордлоготой байсан, ханиад хүрч байсан, эх нь архаг өвчнүүдтэй байсан зэрэг нь диатезтэй хүүхэд төрөхөд нөлөөлнө.

Жирэмсэн үедээ эм, ялангуяа антибиотик замбараагүй хэрэглэх, согтууруулах төрлийн зүйл ихээр хэрэглэх, архи уух, тамхи татах, будаг химийн, хортой бодистой ажиллах болон бусад хортой нөхцөлд ажиллах, ядрах, төрөл бүрийн амтлагч, халуун ногоотой хоолыг ихээр хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь хэвлийд байгаа урагт нөлөөлж байдаг.

Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго

X
Нэвтрэх