fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

“Хүүхэд стресст өртдөг үү” сэдвээр СЭМҮТ-ийн дэд захирал, АУ-ы доктор В.Баярмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр яриандаа “Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь тэднийг стресст оруулах үндсэн шалтгаан болдог” хэмээн онцолсон юм.

Бага насны хүүхдийг санаа зовох юмгүй, баяр баясгалантай байдаг гэж боддог. Гэвч тийм биш. Сэтгэл судлаач David Elkind судалгаандаа “Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг байхыг шаарддаг” нь хүүхдийг стресст өртүүлж байна гэж дурджээ.

Бага насны хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс бол гэр бүлийн хүчин зүйлс:

  • Эцэг эхийн салалт бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг.
  • Хүчирхийлэл бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш их айдас, түгшүүр стресст автдаг
  • Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь тэднийг стресст оруулах үндсэн шалтгаан болдог.
  • Гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал
  • Гэр бүлийн гишүүн хүнд өвчинтэй байх, гэмт хэрэгт холбогдсон байх
  • Хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуульд солигдох нь дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог.

Хүүхдийн стрессийн илрэл

  • Орондоо шээх
  • Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих
  • Хүүхэд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх
  •  Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
  •  Нүдээ цавчлах, үсээ имрэх
  •  Харандаагаа мэрэх
  •  Уур уцаартай, уйланхай болох
  •  Юманд идэвхи сонирхолгүй болж аль болох ганцаараа байхыг хүсэж зожигрох

Стресстэй хүүхдэд хэрхэн туслах вэ?

  • Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа талаар ярилцан, учир шалтгааныг нь олохыг хичээгээрэй
  • Өдөр бүр хүүхэдтэйгээ цэцэрлэг, сургууль дээрээ найз нөхөд, багштайгаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж хэвшээрэй
  •  Хүүхэддээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж сайн зүйлийг нь урамшуулж, сайшааж байх хэрэгтэй
  • Зохистой сайн хооллож, хангалттай унтуулж амрааж, анхаарлаа хандуулж байгаарай
  • Ердийн хичээл, сургуулийн хөтөлбөрөөс гадна хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх
  •  Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцахыг эрмэлзээрэй
  •  Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай
  •  Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал

 

X
Нэвтрэх