-Хүүхдийн хөдөлгөөн, бие бялдрын хөгжил-
2 нас хүрэхэд хүүхдийн өсөлт мөн л адил удаан явцтай хэвээр байх ба хүүхэд идэвхтэй, хөдөлгөөнтэй байдлаа хадгална. Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар 2 настай хүүхдийн хувьд:
Жин: жилд дунджаар 2-3 кг нэмэгдэнэ
Өндөр: сар тутамд 1-2 см нэмэгдэнэ.
- Сайн алхаж, гүйнэ
- Эв хавгүй үсэрнэ
- Бөмбөг шидэж, өшиглөж, барьж эхэлнэ
- Багахан хугацаанд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно
- Авирах гэж оролдоно
- Таг болон бариулыг эргүүлнэ
- 3 дугуйт унаж эхэлнэ
- Номны хуудсыг нэг нэгээр нь эргүүлнэ
- Хурууны хөдөлгөөнөө сайн хянаж удирдах чадвартай болно
- Гуурсаар шингэн зүйл ууж сурна
- Өдөрт 10-12 цаг унтана
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш