 
        
        		
		
		
		
                    
            Хүүхдээ машинд авч явахдаа насанд нь тохирсон зориулалтын бүстэй сандалд суулгаж, бүсээр даруулаарай.
• Бага насны хүүхдийг урд талын сандалд өвөр дээрээ суулган явж болохгүй.
-Учир нь огцом тоормослоход хүүхэд урагш шидэгдэх аюултай.
-Хүүхдийг арын суудалд суулгаж сургаарай.
• Машины хаалгыг түгжих хэрэгтэй.
• Машины цонхоор толгойгоо цухуйлгах, гараа гаргахыг хатуу хоригло.
! Зам хөндлөн гарахдаа хүүхдээ хөтлөж, бага насны хүүхдийг тэвэрч яваарай.
Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол, гэмтэл /НҮБ-ын Хүүхдийн сан/
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        