
Хүүхдэд нэг удаа өгөх хоол нь аль болох олон нэр төрлийн хүнс агуулсан байх шаардлагатай.
Тухайлбал:
- Амьтны гаралтай хүнс: Малын мах, загас, тахианы мах, өндөг, сүү, цагаан идээ. Эдгээр хүнс нь хүүхдийн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо өсөж бойжиход нэн тустай. Ногоон /веган/ болон цагаан хоолтнууд эдгээртэй дүйцэхүйц агууламжтай шош, самар, будаа зэргээс гаргаж авсан уураг, сүү, цагаан идээг орлуулан хэрэглэнэ.
- Үр тариа: Гурил, төрөл бүрийн будаа, төмс, эрдэнэшиш. Хүүхдийн илчлэгийн хэрэгцээг хангадаг.
- Самар, үр, буурцаг: Шош, вандуй, зармаг, бүх төрлийн самар, үр. Хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай.
- А аминдэмээр баярлаг жимс, хүнсний ногоо: Жимс-манго, бэрсүүт жүрж, жүрж, гадил, хан боргоцой
- Ногоо- ногоон навчит ногоо, лууван, шар хулуу, улаан ногоон чинжүү, цэцэгт байцаа.
А аминдэмээр баялаг хүнс нь хүүхдийн харааг сайжруулах, дархлааг дэмжих, халдвараас сэргийлэхэд тустай.
БУУРЦАГТ УРГАМЛЫГ ХҮҮХЭД ИДЭХЭД ХЯЛБАР БОЛГОХ АРГУУД
- Шош, вандуйг чанахын өмнө дэвтээж, дэвтээсэн усыг асгана.
- Түүхий үрийг дэвтээн хальсыг салгаж, чанахын өмнө хальсыг үрж арилгана.
- Шош, вандуйг буцалгаад хатуу хальсыг шүүнэ.
- Самар ба үрийг хуурч шараад бяцална.
- Чанасан шош, вандуйг сайтар нухна.
Хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлдэхдээ зөвхөн иоджуулсан давс хэрэглээрэй.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан