fbpx

1-3 нас хүртэл

image

-3 настай хүүхдийн бие бялдрын хөгжил-

Хүүхдийн мярайлаг бондгор байдал нь багасна. Хүүхэд бүрийн онцлогоос хамааран өсөлт, хөгжлийн байдал ялгаатай байх боловч ихэнх охид, хөвгүүдийн хувьд:

Жин:  жилд дунджаар 2-3 кг аар жин нэмнэ
Өндөр:  жилд дунджаар 6-8 см өснө

ХӨДӨЛГӨӨН, БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ:
  • Хялбархан гүйж, алхаж чадна
  • Дэмжлэггүйгээр шатаар өгсөнө
  • Гурван дугуйт унана
  • Гараа өөрөө угаана, арчина
  • Шулуун зураас болон дугуй дүрсийг хялбархан дуурайж зурна.
  • Өлмий дээрээ зогсоно
  • Халбага хэрэглэн өөрөө хооллож чадна
  • Товч, үдээсгүй хувцсыг өмсөж, тайлна
  • 10ш  шоо, эвлүүлдэг тоглоомыг давхарлан, эвлүүлж чадна
  • Баруун болон солгой эсэх нь тодорхой болно
  • Нийт 20 шүдтэй болно
  • Коршонк болон суултуур хэрэглэж сурна
  • Өдөрт 11-13 цаг унтана

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх