fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Маамуу” нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр хүүхдүүдтэй уулзах боллоо. Нэвтрүүлгийн анхны дугаар Аамигийн төрсөн өдөр буюу  наймдугаар сарын 26-нд цахим орчинд цацагдаж эхэлсэн бол өчигдрөөс эхлэн айл бүрийн телевизээр гарах юм.

Хүүхдийн хөдөлгөөн болон танин мэдэхүйн хөгжилд тустай, хэл ярианы хөгжил, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болох “Маамуу” нэвтрүүлэг 0-8 насныханд зориулагдаж байгаа юм.

Бага насны хүүхдээ хөгжүүлэхэд аав, ээж, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээтэй багачуудад ч хэрэгтэй мэдээллээр дүүрэн “Маамуу” нэвтрүүлгийн телевизээр гарах хуваарийг танилцуулъя.

Шинэхэн нэвтрүүлгээ МN-25 дугаар суваг, NTV, Royal&Malchin телевизээр цацахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Маамуу нэвтрүүлэг

  • МN-25 дугаар суваг телевиз- Даваа, Лхагва гаригт 17.00 цагаас.
  • NTV телевиз- Даваа, Лхагва гаригт 18.25 цагаас
  • Royal & Malchin телевиз - Даваа, Лхагва гаригт 18.00 цагаас гарах юм.

“Маамуу”-тай хамтран ажиллах хүсэлтэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэж нэвтрүүлгийн хамт олон мэдээллээ.

Холбоо барих утас:  94740101

X
Нэвтрэх