fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Загас: Махны нэгэн адил амьтны гаралтай уургийн эх үүсвэр болно. Загасны уураг холбох эдүүдээр бага учир халууны боловсруулалт удаан шаарддаггүй.

Шингэц нь 90-93%, загасны уураг орлуулшгүй амин хүчлийг харьцангуй их агуулдаг. Ялангуяа метеонин их. Загасны уураг мах, өндөг, сүүн бүтээгдэхүүний уурагтай адил тэжээллэг чанар сайтай.

Загасны тос нь ханаагүй тосны хүчил агуулдаг тул хүүхдийн биед амархан шингэдэг. Загасны мах эрдэс бодис, ялангуяа кали, магни, фосфороор баялаг. Далайн загасанд омега-3 тосны хүчил, иод, фтор илүү байдаг. В-ийн бүлгийн аминдэм, А, Д, Е аминдэм, фолийн хүчлийн эх үүсвэр болно.

Загасны махыг 10 сартайгаас нь өгч болно. Харин зарим хүүхдэд харшил үүсгэж магадгүйг харгалзан үзэх нь зүйтэй.

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн: Хүүхдийн хоолонд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Далайн байцаанд А, К, В-ийн бүлгийн аминдэм, хром, иодыг агуулдаг төдийгүй амархан шингэх уургийг агуулдаг ба хүүхдүүд идэх дуртай байдаг.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх