fbpx

Овъёос, бананатай шарвин
2,056

2021 он 11 сар 24

ОРЦ:

  • Овъёос
  • Банана - 1ш
  • Өндөг - 2ш
  • Сүү - 50гр
  • Зөгийн бал - 50гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Овьёосыг хэрэглэснээр дархлаа дээшлэх ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өдрийн турш идэх хоолны шингэцийг сайжруулдаг. “Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг” нь овъёосыг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ заавал хэрэглэхийг зөвлөжээ. Мөн овьёосны хандалсан шүүсээр хүүхдийг усанд оруулбал диатезийг анагаах шидтэй.

 

 

 

Банана жимсэнд аливаа хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх ач тустай уураг агуулагдаж байдаг. Мэдээж боловсорч гүйцсэн банана жимсэнд агуулагдах тус уургийн хэмжээ харьцангуй өндөр. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд гаднах хальсан дээр нь хар толбо үүссэн, эсвэл хальс нь борлосон банана идэхийг зөвлөж байна.

 

 

 

Зөгийн бал нь кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр зэрэг аминдэмээр баялаг бөгөөд шарх эдгээх, ой тогтоолт сайжруулах, харшлыг бууруулах, хагны асуудлыг шийдэх шидтэй билээ.

 

 

X
Нэвтрэх