ОРЦ:
- Ханборгоцой - 6ш
- Бор сахар - 50гр
- Өндөг - 2ш
- Гурил - 3х/х
- Ванилин
- Хөөлгөгч
ШИМ ТЭЖЭЭЛ:
Ханборгоцой нь гайхалтай амттайгаас гадна эрүүл байлгахад туслах шим тэжээл, витамин эрдэс бодисуудаар баялаг. А, С, В1, В6 витамин, кали фосфороор баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн дотор муухайрлыг арилгах, үе мөчний үрэвсэл зэргийг анагаах шидтэй.
Өндөг: Өндөгний химийн найрлага нь дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх, 0,60% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг.
Өндөгний шар нь уураг, өөх, нүүрс ус, эрдэс аминдэмээс гадна бас A, B, D, E аминдэм агуулагдана. Харин цагаан уураг нь нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Мэдрэлийн болон уураг тархины эд эсийг зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг юм.