fbpx

Баримлын шавар

Баримлын шавар

Анааш

2,924

2021 он 04 сар 5

Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн ба хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм.

Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1,191кг ба эм нь 828кг байна. Өндөр нь 4.3-5.2м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6м хүрч байжээ. Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55км-с илүү хурдалж чаддаг ажээ. Анаашийн зүрх 10кг хүртэл жинтэй, 60см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2м зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтнөөс 2 дахин өндөр цусны даралттай юм. 40см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг аж.

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8м өндөр, 50кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. 4 нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх