fbpx

Үзэмний ундаа
3,956

2021 он 01 сар 26

ОРЦ

  • Үзэм -100гр
  • Ус - 170гр
  • Элсэн чихэр - 30гр

ШИМ ТЭЖЭЭЛ

Хатаасан үзэмд бета-каротин болон бусад каротиноид, аминдэм, кальци болон бичил элемент ихээр агуулагддаг. Чухам эдгээр нь нүдний үйл ажиллагааг дэмждэг. Хөгшрөлттэй холбоотой нүдний хараа муудах өвчлөлөөс сэргийлэхээс гадна нүдний аливаа үрэвслийг анагаах ач тустай.

Үзэмд эслэг ихээр агуулагддаг учир хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай, өтгөн хатдаг хүмүүст тустай.

Хар үзэмд төмөр болон В аминдэм ихээр агуулагддаг.

Хатаасан үзэмд агуулагддаг ислэг нь шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ. Харин үзэмд агуулагддаг хүчил нь амны хөндий дэх бактерийг устгах ач тустай.

X
Нэвтрэх