fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Өндгөнд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд хэрэгтэй үндсэн бодисууд агуулагддаг. Амьтны гаралтай уураг агуулдаг, бүх орлуулшгүй амин хүчлүүд, фосфор, хүхэр, төмөр, кальци зэрэг эрдэс бодисууд, А, В, Д-ийн бүлгийн аминдэмүүдийг агуулна.

Өндөгний цагаан болон шар уураг нь хоорондоо адилгүй агууламжтай, тухайлбал цагаан уураг нь амархан шингэх уураг, кали, натри, магни, В2 аминдэмийг агуулдаг байна.

Өндгийг чанахад хүүхдийн хоол боловсруулах шүүсийг багасгах нөлөө үзүүлдэг бодис нь задарч уураг 98% шингэнэ. Хэт удаан чанахад шингэц нь бас муудна. Өндөгний шард өндгөнд агуулагдах эрдэс, аминдэмийн ихэнх нь байдаг. 100 грамм өндөгний шард 30 грамм тос агуулдаг. Энэ тос маш жижиг эмульс хэлбэрээр байх тул амархан боловсорч шингэдэг.

Өндөгний тос нь холестринийг бууруулагч лецитин гэдэг бодис ихтэй.

Бага насны хүүхдийн хоолонд тахиа, нүүдлийн шувуудын өндөг хэрэглэж болно. Харин усны (нугас, галуу гэх мэт) шувуудын өндөг халдвар тараах аюултай учраас хүүхдийн хоолонд хэрэглэхийг хориглодог.

1-ээс дээш настай хүүхдэд хоолонд нь хольж идэхэд тохиромжтой.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх