fbpx

Эрүүл мэнд

image

Тархины даралтын гол шинж нь толгой халах явдал бөгөөд энэ нь тархины судаснуудын агшилтын жигд бус байдал, тархи нугасны жигд бус тархалт, тархины хүчилтөрөгчийн дутмагшил юм.

ШАЛТГААН

  • Жирэмсний явцад халдварт өвчин тусах, ойр ойрхон ханиад хүрэх
  • Ээж цус багадалттай байх
  • Стресстэй байх
  • Хожуу үеийн хордлоготой
  • Эрдэс бодисын дутмагшилтай жирэмсний тээлт
  • Жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх
  • Ураг хэвлий дотор хүчилтөрөгчийн дутмагшилтай байх
  • Бүтэлттэй төрөх
  • Умайн булчин чангаралтай буюу бидний мэдэхээр тонустай байх

ШИНЖ ТЭМДЭГ

1. Уйламхай
2. Цочимтгой
3. Толгой нь дагз хэсгээрээ мэдэгдэм халах
4. Оройн цагаар их уйлах, толгойн хэсэг хөлрөх
5. Уйлах үедээ хойшоо нумарч гэдийх, хөхөө хөхөхөөс дургүйцэх
6. Цоргиж гулгих
7. Хамар, амны орчим хөхөвтөр туяатай
8. Нойрондоо муу
9. Зулай чинэрч лугших
10. Хүзүүний булчин чангарснаас гэлжгий болох, толгой шөргөөснөөс үс халзрах

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

  • Агаарт маш сайн гаргах
  • Эмчийн зааврын дагуу тохирсон эмийн хэрэглээ
  • Усанд сайн оруулах
  • Их бэгнэхгүй байх
  • Шим тэжээлт хоол ойр ойрхон өгөх
  • Хамгийн чухал нь иллэг зохимжтой байдлаар хийх

profile

Зөвлөх: Оливка

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх