fbpx

Хүмүүжил

image
Хүмүүжил

Даунтай хүүхэд

2017 он 11 сар 15
5,609

Даунтай хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл бол эцэг эх, ойр дотнын хүмүүс нь түүнийг байгаагаар нь хүлээж авах, хүлээн зөвшөөрөх нь маш чухал.

Хүүхэд өсөж том болоод ямар хүн болохыг яг тодорхой хэлэх боломжгүйтэй адил Даунтай хүүхэд ч мөн ямар хүн болж төлөвших нь тодорхойгүй.

Хэдийгээр даунтай хүүхдүүд өөр өөрийн онцлогтой боловч тэд хөгжинө. Тэд тодорхой хугацааны туршид мөлхөнө, явна, эцэг эх бусад хүмүүстэй ямар нэгэн байдлаар харилцаанд орно, баяр хөөр, гуниг харууслаа бусадтай хуваалцана, өөрийн гэсэн сонирхох зүйлтэй болно. Даунтай хүүхдийн хувьд түүний хөгжил хэвийн хөгжилтэй хүүхдийн хөгжлийн үе шатаас агуулгаараа ялгагдахгүй зөвхөн хөгжлийн хурд нь л удаашралтай явагддаг.

Даунтай хүүхдэд ямар нэгэн дадал чадвар мэдлэг эзэмшүүлэхийн тулд тухайн зүйлийн агуулгыг олон жижиг алхамд хуваан хөнгөнөөс хүнд рүү шилжих замаар олон удаагийн уйгагүй давталт, төрөл бүрийн урамшууллын хэлбэрийг ашиглана. Бага насны даунтай хүүхдийн хөгжилд эцэг эхийн үүрэг маш чухал бөгөөд зөвхөн та л түүнд өдөр тутмын амьдралын туршлагаас суралцахад тусалж чадна.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх