fbpx

0-1 нас хүртэл

image

Хүүхдээ өвдгөөр нь тавиад суганаас нь бариарай. Хэрэв хүүхэд хэрхэн дөрвөн хөллөхөө ойлгосон бол урагшаа хойшоо хөдлөхийг нь зааж өгөөрэй. Удалгүй түүнд ингэх нь таалагдах болно.

Бас нэг сонирхолтой тоглоом байна. Хэрэв энэ тоглоомонд эцэг эх хоёулаа оролцвол бүр ч сайн. Хүүхдээ доош харуулж гэдсээр нь хэвтүүлээрэй. Ээж нь өөдөөс нь харж суугаад баруун гараараа тоглоом бариад хүүхдэдээ харуулна. Хүүхэд тоглоом руу зүтгэхэд аав нь аажуухан зүүн шилбийг нь барьж хөдөлгөөд тоглоомонд ойртуулахыг хичээнэ. Харин ээж нь тоглоомыг зүүн хөлөнд чиглүүлнэ. Хүүхэд хөдлөх гэж зүтгэхэд аав нь баруун хөлийг нь хөдөлгөнө. Ийм маягаар хүүхдэдээ мөлхөх дарааллыг зааж өгөөрэй.

Дараагийн удаа аав ээж туслалгүйгээр хүүхдээ хараад сууж байхад болно. Бяцхан тамирчнаа дэмжих үүднээс давхарлаж эвхсэн өлгий юм уу өргөн ороолт хөлд нь тавьж тулгуур болгох хэрэгтэй.

Хүүхэд өөртөө итгэлтэйгээр дөрвөн хөллөж зогсож чаддаг болбол тоглоомыг баруун зүүн гарт нь ээлжилж бариулах ба урагш хөдлөхөд нь туслаарай.

Том бөмбөгтэй тоглож болно. Хүүхдээ бөмбөг дээр доош нь харуулаад тавиарай. Зөөлхөн эргүүлээд аажмаар гарыг нь газар хүрэхүйц болтол өнхрүүлээрэй. Хүүхэд гараа газар хүрэхэд нь хөлийг  нь нэг нэгээр нь барьж буулга. Хүүхэд гарын алгаа дэлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Мөлхөх хичээл хийхээс гадна хүүхдийн булчингийн хөгжилд анхаарч үргэлж дасгал хийлгэж байгаарай.

Жишээлбэл:
• Ээлж ээлжээр хөл гарыг нь хөдөлгөх
• Гарын бугуйг нь тойрог маягаар эргүүлэх
• Хүүхдийн нуруунд иллэг хийх
• Хэвтэж байхад нь мөлхөж байгаа мэтээр хөл гарыг нь нугалж дэлгэж өг
• Гэдсээрээ доошоо харж байхад нь дээш нь харуулж эргүүлэх гэх мэт.

Орчин үед хүүхэд мөлхөх нь хичнээн ач тустайг хүн болгон мэднэ. Хүүхэд мөлхөхийн хирээр баруун зүүн тархины холбоос нэмэгдэж үүний хажуугаар ертөнцтэй танилцдаг сайн талтай.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнө боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх