Дээс дээс
5,930

2020 он 02 сар 7

Үг: Ш.Бадарч   Ая: С.Ганболд

Гарын аясыг дагаад
Галуун цуваанд үсрээрэй
Газраас өндөрт хөөрөөд
Баясалтайхан үсрээрэй

Дээс дээс эргээрэй эргээрэй
Дээшээ дээшээ үсрээрэй үсрээрэй
Дээс дээс  эргээрэй эргээрэй

Авхаалж самбаа гаргаад
Ар араасаа үсрээрэй
Агаар мандалд хөөрөөд
Авхаалжтайхан үсрээрэй

Дээс дээс эргээрэй эргээрэй
Дээшээ дээшээ үсрээрэй үсрээрэй
Дээс дээс  эргээрэй эргээрэй

Хожлын дээсэнд баясаад
Хурдан хурдан үсрээрэй
Хөлийн өлмий дээрээ
Хөгжилтэйхэн үсрээрэй

Дээс дээс эргээрэй эргээрэй
Дээшээ дээшээ үсрээрэй үсрээрэй
Дээс дээс  эргээрэй эргээрэй

X
Нэвтрэх