fbpx

Хүүхдийн хөгжил

image

Амьдралын эхний сараас эхлэн сэтгэцийн болон хөдөлгөөний хөгжил хоцорч эхэлдэг. Хэл яриа хожуу хөгжиж, авиан дуудлагын согогтой, үгийн нөөц маш ядмаг, сэтгэхүй бодит шинжтэй, удаан хөгжилтэй, анхаарал, утгачилсан тогтоолт сул, өөрчлөгдсөн, үе тэнгийн хүүхэдтэй харьцуулбал удаан хөгжиж, удаан сурдаг, оюун ухааны хөгжлийн хувьд  хоцрогдолтой.

Ийм хүүхдүүд уриалагхан, нийтэч, итгэмтгий, ойр дотны хүмүүстээ ээнэгшин дасах байдал элбэг илэрдэг. Гэхдээ зарим нэг нь хөдөлгөөнтэй, зөрүүд, цочмог огцом байдалтай. Тусгай хөтөлбөрөөр явж, ярьж, уншиж, бичиж сурна.

Дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг эхэд өгөх зөвлөмж

  • Хүүхдээ хайр халамжаар дүүрэн өсгөх
  • Эцэг эхийн хоорондын эв нэгдэлтэй байдал хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийг анхаарах
  • Хүүхдээ бусадтай харилцахаас бүү татгалз
  • Хүүхэд насанд тусгай хөтөлбөрөөр, аль болох ердийн цэцэрлэг, сургуульд сургах
  • Ингэж эрүүл хүүхдийн дунд нийгэмшүүлэх нь хүүхдийн цаашдын ирээдүйд тустай
  • Даунтай хүүхдийн хувьд хүрээлэн буй орчны зүгээс түүнд хандах эерэг хандлагыг мэдрэх нь чухал байдаг

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх