fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Хаврын улиралд хүмүүс ядрахаас илүү стресстдэг. Энэ нь өдөр урт болсонтой холбоотой гэж "Манбардама" эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэчимэг тайлбарлав.

Түүний өөрийн оюун санааг хэрхэн удирдаж стрессээс ангижрах тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Стрессээс хэрхэн өөрийгөө аврах вэ. Энэ тухай хүн бүр боддог. Тэгвэл стрессийг ямар нэгэн иог дасгал, эм тариагүйгээр оюун санааныхаа хүчээр хэрхэн ялан дийлж болох тухай сонирхолтой дасгалууд байдаг аж.

Хэрэв та эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал хаврын урт өдрийг стрессгүй, толгой өвдөхгүй, эрч хүчтэйгээр өнгөрүүлж чадах юм. Гар утас ашиглахын өмнө өөрийгөө бэлд Судлаачдын үзэж буйгаар стрессийн 30 хувь нь гар утаснаас үүдэлтэй гэжээ. Нэгэнт гар утасны хэрэглээг хориглож чадахгүйгээс ямар ч мэдээлэл сонссон стресстэхээс өөрийгөө хамгаалж утсаа авахынхаа өмнө гүн амьсгаа авч байгаарай.

Энэ нь таны тархинд амралт болж, тайвшруулдаг аж. Жүржийн шүүс хэрэглэ Жүржийн шүүс биеийн гормоныг бууруулдаг аж. Тиймээс бухимдсан үедээ нэг аяга хүйтэн шүүс ууж хэвших нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна тайвшруулах увдистай. Жүржийн найрлагад "C" аминдэм давамгайлдаг тул уусан даруйд тархины судсууд тэлж, эрч хүч хуримтлагддаг. Таван секунд инээмсэглэ "Инээмсэглэл" хамгийн хүчтэй.

Тиймээс стресстсэн үедээ өөрийгөө хүчилж таван секунд инээмсэглэж чадвал таныг зовоосон олон асуудал хялбархан мэт бодогдох аж. Үргэлж инээмсэглэдэг хүн урт насалдаг гэж эрдэмтэд үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

X
Нэвтрэх