ОРЦ:
- Мах - 300гр,
- Сүү - 50гр,
- Сонгино - 50гр,
- Өндөг - 4 ширхэг,
- Гурил - 50гр,
- Талх - 2 зүсэм
ШИМ ТЭЖЭЭЛ:
Нүүрс ус, уургаар баялаг хүүхдийн өсөлт сайнаар нөлөөлнө.
Өндөг: Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх, 0,60% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг.
Өндөгний шар нь уураг, өөх, нүүрс ус, эрдэс аминдэмээс гадна бас A, B, D, E аминдэм агуулагддаг. Харин цагаан уураг нь нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Мэдрэлийн болон уураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг юм.