fbpx

Ногоотой хуурга
4,620

2021 он 01 сар 30

ОРЦ

  • Мах - 100гр
  • Сонгино - 10гр
  • Ургамлын тос - 10гр
  • Байцаа - 60гр
  • Лууван - 20гр
  • Төмс - 50гр

ШИМ ТЭЖЭЭЛ

1-ээс дээш насныхан идэхэд тохиромжтой.

Төмс: Төмс илчлэг чанараараа байцаа, лууван, цэцэгт байцаа зэргээс 5-6 дахин илүү ч цардуул ихээр агуулдаг.

 

 

 

Лууван С, D, Е, А, К, В1, В6, биотин аминдэм болон кали, кальци, магни, фосфор, органик натри, эрдэс бодисоор баялаг.
Биотин бол уураг, тосны тэнцвэржүүлэлтэд нөлөөтэй нэгэн төрлийн фермент бөгөөд Н, B7, R аминдэмийн агууламж өндөртэй.

 

 

Байцаанд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой.

Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

X
Нэвтрэх