Гурвалжин будаа, байцаатай хуурга
8,376

2019 он 10 сар 27

ОРЦ

  • Гурвалжин будаа - 50гр
  • Байцаа - 40гр
  • Лууван - 20гр
  • Вандуй - 50гр
  • Сонгино - 10гр
  • Ургамлын тос - 10гр
  • Мах - 100гр

ШИМ ТЭЖЭЭЛ

Байцаанд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой.

Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

Гурвалжин будаа биеэс холестерин болон хорт бодисыг гадагшлуулдаг. Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учраас цус багадалттай хүмүүст тустай. Мөн уургийн өндөр агууламжтай тул, биднийг хэт их хоол идэхээс сэргийлдэг. Уг будаанд агуулагдах уураг, цардуулын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү, нүүрс ус, төмөрлөг, цайрын агууламж өндөртэй учраас хүний биеийн цусны аминдэмийг нөхдөг байна.

X
Нэвтрэх