fbpx

Гурвалжин будааны шөл
10,862

2020 он 09 сар 29

ОРЦ:

  • Үхрийн мах
  • Гурвалжин будаа
  • Ногоон сонгино
  • Сонгино
  • Лууван
  • Төмс

ШИМ ТЭЖЭЭЛ:
Гурвалжин будаа биеэс холестерин болон хорт бодисыг гадагшлуулдаг. Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учраас цус багадалттай хүмүүст тустай. Мөн уургийн өндөр агууламжтай тул, биднийг хэт их хоол идэхээс сэргийлдэг. Уг будаанд агуулагдах уураг, цардуулын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү, нүүрс ус, төмөрлөг, цайрын агууламж өндөртэй учраас хүний биеийн цусны аминдэмийг нөхдөг байна.

Харин хүүхэд багачуудын тухайд илүү сэргэлэн цовоо байлгаж, дархлааны системийг дэмждэг ба хүүхдийг кальцийн дутагдлаас сэргийлж, хэрэгцээт кальциар хангадаг. Гурвалжин будааны найрлага нь эрдэс бодисоор баян учир хүүхдийн хоол тэжээлд өргөнөөр ашиглаж болох юм. Учир нь хүүхдийн өсөлт, бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлдөг.

Үхрийн мах: Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1,  РР агуулагдана. Мөн карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхжүүлэн, хоолны шингэцийг сайжруулж өгдөг.

X
Нэвтрэх