fbpx

Бууцайтай загасны шөл
5,666

2020 он 09 сар 28

ОРЦ:

  • Цагаан загас - 100гр,
  • Бууцай - 20гр,
  • Төмс - 1 ширхэг,
  • Лууван - 30гр,
  • Сонгино - 30гр,
  • Эрдэнэшиш - 30гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Бууцай нь олон төрлийн аминдэм, эрдэс бодисоор баялаг, ялангуяа иод, төмөр, кали, зэс ихтэй. Мөн С, А аминдэм агуулагддаг.

Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалдаг.

Бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь сахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг. Нүдэнд тустай лютенээр баялаг. Бууцайнд агуулагддаг ислэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг, өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй.

Загасны маханд уураг, аминхүчлүүд Омега-3, аминдэмүүд, магнез, селен, фосфор, иод гэх мэт эрдсээр баялаг байдаг.

 Магнез:

-биеийн эсэргүүцлийг сайжруулна
-мэдрэлийн эсийг төлжүүлнэ
-жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд магнез маш хэрэгтэй.

 Селен:
-зүрх, судасны өвчнөөс сэргийлнэ
-бамбай булчирхайн ажиллагааг сайжруулна
-агаарын бохирдлыг арилгаж,тайвшруулах
-биеийн эсэргүүцлийг сайжруулна

 Фосфор:
-биеийн өсөлтийг сайжруулна.
-зүрхний булчинг сайжруулна
-ясыг ургуулж, нөхөн төлжүүлнэ

 Иод:
-бамбай булчирхайн ажиллагааг сайжруулж, өсөлт, булчин болон мэдрэлийг сайжруулж, үс ургуулж, арьс сэргээдэг.

 Омега-3:
-Зүрх, судасны ажиллагааг сайжруулж, даралт буулгаж, холестролыг багасгана
-биеийн эсэргүүцэл сайжруулна.

X
Нэвтрэх