ОРЦ
- Сүү - 250мл,
- Чанасан шар будаа - тал аяга,
- Цөцгийн тос - 1ц/х,
- Элсэн чихэр - 1х/х
ШИМ ТЭЖЭЭЛ
Шар будаа: Шар будаанд олон витамин агуулагддаг
В1 витамин – Архаг ядаргаа, сэтгэл гутралын үед тустай, ой тогтоолтыг дээшлүүлдэг.
В2, РР витамин – Арьс, үсэнд эерэгээр нөлөөлж, өнгө зүсийг сайжруулдаг.
В5 витамин – Артерийн даралтыг хэвийн болгож, бие галбирыг бэхжүүлдэг
Шар будаа бичил элементээр баялаг.
- Төмөр нь цус бүтээх, цусны эргэлтэд амин чухал хэрэгтэй.
- Фтор нь шүдийг эрүүл байлгахад тустай.
- Марганец бодисын солилцоог идэвхжүүлдэг.
- Кремни бол яс, үс, арьсны нэг ёсны “барилгын материал” юм.
- Зэс нь эдүүдийн уян хатан байдалд амин чухал хэрэгцээтэй.
Эх сурвалж: Бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны жор, 2015 он