fbpx

Сүүтэй овьёосны хэмхдэс
3,923

2021 он 05 сар 6

ОРЦ

  • Сүү - 80гр
  • Овьёос - 40гр

ШИМ ТЭЖЭЭЛ

1-ээс дээш насны хүүхдэд өгөхөд тохиромжтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг нь хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ овьёосыг заавал хэрэглэх зохистой хүнсэнд албан ёсоор оруулсан байдаг. Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэх биш бас гоо сайхныхаа хэрэгцээнд бигнүүр маск тавьж хэрэглэж болно. Монголд овьёос нь хүний идэж зохих хоол хүнсний тоонд ороод удаагүй байгаа. Овьёос нь генийн болон хиймлээр гаргаж авах аргад өртөөгүй бөгөөд байгалийн цэвэр бүтээгдэхүүнд албан ёсоор тооцогдсон байдаг.

ЭРҮҮЛ МЭНД: В аминдэмийн агууламж 55%-тай байдаг нь элдэв төрлийн хавдар, үрэвсэл болон цусны даралтаас урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байдаг. Илүүдэл жинтэй, элдэв төрлийн эм тарианы байнгын хамааралтай, хэт мах идэх донтой, сэтгэл санааны өөрчлөлттэй, арьсны элдэв өвчтэй зэрэг хүмүүсийн хоолны дэглэмд овьёосыг оруулдаг. Овьёосонд уураг 12%-тай байгаа нь уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн тохиромжтой. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг. Цусны архаг дутагдалтай, зүрх судасны архаг хуучтай гээд олон төрлийн өвчнүүдтэй тэмцэх бүрэн боломжтой юм. Байгаль бидэнд бүх зүйлийг нь цаанаас нь бэлдээд өгсөн нь химийн элдэв эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн байгалиасаа хэрэгтэй гэсэн зүйлсээ олж авч болдгийг овьёосны энэ бүх үзүүлэлтээр харж болох нь.

X
Нэвтрэх