fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхдэд хориглох хүнсний зүйлс

  1. Хорт хавдар үүсгэгч агуулдаг хүнсний бүтээгдэхүүнд дараах зүйлс ордог тул ихдээ 10-14 хоногт ганц удаа хэрэглэж эрс багасгаарай. Үүнд бүх төрлийн утсан бүтээгдэхүүн – зайдас, хиам, шарсан хоол, түлсэн хоол, дахин давтан хэрэглэгдсэн тос, лаазалсан бүтээгдэхүүн, дарсан, давсалсан зэрэг хүнсний бүтээгдэхүүн орно.
  2. Шаржигнуур төмс, дөрвөлжилсөн шөл (тахиа, үхрийн), өтгөрүүлсэн шөл, ихэнх хоол амтлагч зэрэгт тэжээлийн ямар ч бодис байдаггүйгээр барахгүй түүний амт, үнэр оруулагч нь хүүхдийн хоолны дуршлыг муутгах юм уу хэт дуршилтай болгох сөрөг нөлөөтэй тул хоол бага юм уу хэт их идсэнээс хэвийн өсөлтөд муугаар нөлөөлдөг тул хориглоно.
  3. 3 хүртэлх насны хүүхдэд кофе өгөхгүй. Кофе нь мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.
  4. Хэрэглэх хугацааг нь уртасгахаар хийсэн бодис нь хүүхдэд хор болох учраас хадгалалтын хугацааг 3-аас дээш хоногоор уртасгасан жимсний жүүс, бусад савтай бүтээгдэхүүн, савтай сүүг хэрэглэхгүй.
  5. Муудсан, хугацаа нь дууссан, удаан хадгалсан, сав баглаа боодол нь гэмтсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
  6. 2-5 насны хүүхэд хахаж болзошгүй учир самар, эрдэнэшиш, усан үзэм, хатуу чихэр бүтнээр нь өгч болохгүй. Хүүхэд хахах тохиолдол их байдаг тул хахах үед хэрэглэдэг “Хеймлихийн арга” хүүхэд хоол идэх газар бүрд заавал байхаас гадна энэ аргыг бүх хүн эзэмших ёстой.

1-ээс дээш насны хүүхдийн хахалтаас үүдэлтэй амьсгал бөглөрөлтийг чөлөөлөх чухал арга техник юм.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх