fbpx
image

Редакцийн бодлого

2017 он 03 сар 23
0

НЭГ. МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ЗАРЧИМ

1.1 www.maamuu.mn сайт нь үнэн бодит, эх сурвалжтай мэдээ мэдээллийг уншигчдад хүргэнэ.

1.2 www.maamuu.mn сайт нь бусдыг гүжирдсэн, доромжилсон, гутаасан, турхирсан, арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, гадаад үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь ялгаварласан, нийгмийн сөрөг зүйлд уриалсан мэдээ мэдээллийг нийтлэхээс татгалзана.

1.3 www.maamuu.mn сайт нь зохиогчийн эрхийг хүндэтгэж бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй, хуулбарлахгүй.

1.4 Монгол улсын хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагаас аюултай гэсэн ангилалд багтсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилахыг хориглоно.

1.5 Энэхүү вэб сайт нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэг хүний эрх, хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц, Монгол улсын хуулиудийн заалтыг мөрдөж ажиллана.

ХОЁР. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХАНДАХ ЗАРЧИМ

2.1 www.maamuu.mn сайт нь өөрийн албан ёсны дараах олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээллээ байршуулна.

2.2 www.maamuu.mn сайтын албан ёсны олон нийтийн сүлжээнд 1.1, 1.2, 1.3-т заасан зарчмыг давхар мөрдөнө.

2.3 www.maamuu.mn сайтын албан ёсны олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээ мэдээллийн дор сэтгэгдэл бичихэд уншигч Олон нийтийн зарчмыг мөрдөх, зөрчсөн тохиолдолд редакцийн зүгээс сэтгэгдлийг устгах эрхтэй.

ГУРАВ. НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Хэрэглэгчдийнхээ хувийн болон ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бvх төрлийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах, хамгаалах нь www.maamuu.mn сайтын үүрэг болно. Энэ "Нууцлалын бодлого" нь энэ үүргийг хэрэгжүүлэх бодлого юм. Хэрэглэгч www.maamuu.mn сайтад өөрийн фэйсбүүк хаягаар нэвтрэх бөгөөд хэрэглэгчдийн бүртгүүлсэн, имэйл, болон бусад хувийн мэдээллүүдийг www.maamuu.mn цуглуулан хадгална.

3.1. www.maamuu.mn-ний цуглуулсан хэрэглэгчдийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдээ мэдээлэл хүргэх, урамшуулалд хамруулах зэрэгт ашиглана.

3.2. Хадгалагдсан хувийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах бөгөөд энэхүү мэдээллийг гуравдагч этгээд мэдэх боломжгүй.

3.3. www.maamuu.mn сайтаар зочлогчид болон хэрэглэгчдийн хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц үгийн нууцлал, сайтаас бүрэн гарах зэрэг үйлдлийн хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

3.4. Энэхүү Нууцлалын Бодлогыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Шинэчилэн өөрчилсөн тухай бүрт хэрэглэгчдэдээ имэйлээр болон энэхүү вэб сайтаар дамжуулан мэдээлэл хүргэх үүргийг хүлээнэ.

3.5. Шинэчилсэн Нууцлалын Бодлого нь вэб сайтад тавигдсан даруйдаа хүчинтэй үйлчилж эхэлнэ.

3.6. www.maamuu.mn сайтад зочилж, үйлчлүүлснээр тухайн хэрэглэгчийг энэхүү Нууцлалын Бодлогыг уншиж ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ЗАРЧИМ

4.1 www.maamuu.mn сайт нь уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.

4.2 Уншигч таны үзэл бодол бусдын үзэл бодолтой нийцэхгүй байсан ч та бусад хэрэглэгч, уншигчдад хүндэтгэлтэй хандаж сэтгэгдэл бичихдээ дайрч доромжлохгүй, ёс бус үг хэрэглэхгүй байх.

4.3 Уншигч таны бичсэн сэтгэгдэл сөрөг зүйлд уриалан дуудсан, турхирсан өнгө аясыг агуулахгүй байх.

4.4 Дээрх зарчмуудыг аль нэгийг зөрчсөн тохиолдолд сэтгэгдлийг редакцийн зүгээс устгах эрхтэй.

X
Нэвтрэх