fbpx
image

Нэг. Ерөнхий нөхцөл

  • maamuu.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авиа агуулсан контентуудыг бүхэлд нь "Монгол Контент" ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл, журамд нийцүүлэн уг сайтыг ашиглах шаардлагатай ба хэрэв дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
  • "Монгол Контент" ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор үйлчилгээний нөхцөл, сайтын агуулга, бүтэц, хэлбэр загвар зэрэгт урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • “35” аппликейшн нь “Монгол Контент” ХХК-ний албан ёсны аппликейшн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг аппликейшнээр дамжуулан Цагаан толгойн 35-н үсэг худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • “35” аппликейшны хэрэглэгч Цагаан толгой 35-н үсгийг худалдан авах үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр аппликейшнээр худалдан авалт хийх болон үйлчилгээ авах эрхтэй болно.
  • Та “35” аппликейшны хэрэглэгчээр бүртгүүлэх, нэвтрэх болон ашигласнаар энэхүү үйлчилгээний нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол үйлчилгээг яг одоо зогсоох боломжтой.

Хоёр. Нууцлал баталгаа

  • “Монгол Контент” ХХК нь аппликейшнээр үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн хангаж ажиллана.
  • Монгол Контент нь онлайн салбараар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
  • Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.
  • Таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!
  • Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
  • Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийг бид бүхэн аппликейшнд дата анализ хийх болон төлбөрийн ямар нэгэн асуудал гарахад ашиглах бөгөөд бусад тохиолдолд ашиглахгүй болно.

Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээний талаар танд ирүүлсэн мэдэгдлийг тухай бүр унших нь хэрэглэгчийн үүрэг байна.
  • Хэрэглэгч нь аппликейшнд системд нэвтрэх фб хаяг, утасны дугаар болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Монгол Контент” ХХК харицахгүй болно.
  • Хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөх бөгөөд хэрэглэгч буруу бөглөсөн тохиолдолд хариуцлагаа өөрсдөө хүлээх ба энэхүү мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч нь аппликейшны үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг мэдэгдэх эрхтэй.
  • Нэг худалдан авагч нь зөвхөн нэг л төхөөрөмжөөс хандах эрхтэй.

Дөрөв. Төлбөр тооцоо

  • “35” аппликейшн нь үсэгийг нэг болон багцаар доорхи НӨАТ багтсан дүнгээр хэрэглэгч худалдан авна:
  • Нэг үсэг нь 1,500 төгрөг
  • Нэг багц /33 үсэг/ нь 33,000 төгрөг.
    • “35” аппликейшн нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар үсэг болон багц автоматаар баталгаажна. Таны захиалга болон төлбөр баталгаажиж, худалдан авснаас хойш аппликейшн ашиглах бүхий л хугацаанд идэвхтэй байна.
    • “35” аппликейшний төлбөр төлөх олон боломжийг хэрэглэгчид санал болгох ба тухайн төлбөр тооцооны хэлбэрээс хамаарч гүйлгээний шимтгэл харилцан адилгүй байна.
    • Төлбөр төлөгч банк болон санхүүгийн байгууллагын мэдээллийн системд гарсан доголдолд Монгол Контент ХХК хариуцлага хүлээхгүй бөгөөд аль болох хэрэглэгчдээ хохиролгүй байлгах тал дээр  хүчин чармайлт гарган ажиллана.
    • Үсэг болон багц худалдан авах дараах хэлбэрээс сонгоод худалдан авалт хийнэ. Үүнд:
  • Monpay
  • Qpay
  • SocialPay
    • Үсэг болон багц худалдан авах үед и-баримтыг QR хэлбэрээр тухайн үед шууд харагдана. Дахин харах бол гүйлгээний түүх хэсэгт хадгалагдсан байх болно.
    • Үсэг худалдан авсан хэрэглэгчийн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөртэй холбоотой асуудал гарахад тухайн дугаараар шүүж, асуудлыг шийдэх болно.
    • Хэрэглэгчийн зүгээс төлбөр нэгэнт төлбөрийг баталгаажуулж, гүйцэтгэсэн бол тус үсэг болон багцыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

Тав. Оюуны өмч

  • “35” маамуу аппликейшнд ашиглагдсан визуал интерфейс, интерактив функцууд, скрипт, зураг, дуу чимээ, хөгжим, видео, дизайн, эмхэтгэл, лого, компьютерийн код, бүтээгдэхүүн, програм хангамж, текст, ашиглалтын өгөгдөл зэргийг агуулсан контентуудыг бүхэлд нь “Монгол Контент” ХХК-ийн өмч болно. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл, журамд нийцүүлэн уг аппликейшныг ашиглах шаардлагатай ба хэрэв дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол апп-д хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
  • maamuu.mn сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентууд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалтаар баталгаажсан болно.
  • maamuu.mn сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. "Монгол Контент" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Хэрэглэгч нь maamuu.mnсайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

Зургаа. Барааны тэмдэг

  • maamuu.mn сайтад нийтлэгдсэн, "Монгол Контент" ХХК-нд хамааралтай бараа үйлчилгээний хүрээнд эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгүүд нь тус компанийн өмчид тооцогдоно.
  • maamuu.mn сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдгүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

Долоо. Давагдашгүй хүчин зүйлс

  • “Монгол Контент” ХХК нь байгалийн гамшигт үзэгдэл, цаг агаарын онцгой нөхцөл байдал, гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон програм хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

Найм. Зар сурталчилгаа

  • maamuu.mn сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
  • maamuu.mn сайтад байршуулсан сурталчлуулагч байгууллагын зартай холбоотой хэрэглэгч болон сурталчлуулагч байгууллагын хооронд үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд www.maamuu.mn хариуцлага хүлээхгүй.

Ес. Хэрэглэгчийн мэдээлэл устгах.

  • Энэ сайт дээрх бүртгэлийг зөвхөн хэрэглэгчийн хүсэлтээр идэвхгүй болгох эсвэл устгаж болно.
  • Мэдээлэл устгах хүсэлтийг itd@mongolcontent.mn хаягаар хүлээж авна.
  • Хувийн мэдээллийг баталгаажуулан Админаас шалгаснаар устгах болно.
  • Бусад дэлгэрэнгүй мэдээллийг админ имэйл: itd@mongolcontent.mn хаягаар холбогдоно уу.

Хугацаа

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2017 оны 09-р сарын 27-өөс эхлэн мөрдөгдөх болно.

Санал, хүсэлт

Хэрэв танд манай үйлчилгээтэй холбоотой, санал, гомдол, хүсэлт болон асуулт байвал дараах хаягуудаар холбогдох боломжтой.

Утас: 75553131
Э шуудан maamuu@mongolcontent.mn
Веб: www.mongolcontent.mn

 

X
Нэвтрэх