fbpx

Хүмүүжил

image

Энэ их зантай,

Энэ их давруу,

Энэ ёстой том санаатай,

Энэ үхэр шиг зөрүүд... энэ мэтчилэн хүүхдэдээ хандан хэлдэг үгсийг жагсаавал хуудас цаас ч багадна.

АСГАЖ, ЦУТГАН ИДДЭГ

Хоолоо өөрөө идэх гэж зөрүүдлэх хүүхдээ та "энэ чадахгүйн байж, ёстой их зантай" гэж хэлдэг бол хүүхэд чинь өөрийнхөө санаанд багтсан, хийхийг хүссэн зүйлээ хийх хүсэлгүй нэгэн болно. Харин түүнийхээ оронд хүүхдэдээ итгэж зөнгөөр нь орхи. Асгаж, цутгасаар хооллож чадаж байвал урамшуул. "Миний хүү том болжээ, бүр өөрөө хоолоо идэж байна" гэж хэлнэ. Өдөр өдрөөр цэвэрхэн хооллох аргад хүүхэд өөрөө суралцана. Та боддоо, хэрвээ таныг хоолоо өөрөө идэж чадна гэсээр байтал хэн нэгэн таны ам руу халбагдаж өгөөд байвал та яах бол... Өөрөө барьж, мэдэрч, хазаж, зажилж иднэ гэдэг бол хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе шат билээ.

УНАЖ, БОСОН АЛХАГ

Хөлд орж эхлээд хүүхэд зогсолтгүй явахыг хүсдэг. Шатаар өөрөө бие даан өгсөх, уруудах үйлдлийг удаанаар хийнэ. Тантай хөтлөхийг хүсэхгүй. Энэ үед нь та "Энэ ёстой том санаатай" гэж бүү хэлээрэй. Тэр том санаатай даа биш чадна гэсэн итгэлтэй байгаа болохоор өөрөө алхахыг хүсч байна. Туршиж байна. Бүр боломжгүй санагдвал тан руу гараа сарвайгаад "надад туслаач" гэж гуйна. Тэр болтол та тэвчээртэйгээр, хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь ханган хүлээгээрэй.

Бүдрээд уначихна гээд тэврээд л байвал таны хүүхдийн хөл чангарахгүй. Агаарт гаргаж байгаа бол хүүхдээ ядартал нь алхуул. Хөлд орсон хүүхдийг өөрийнхөө амрыг бодон тэрэг дотор бүү хүл. Өөрөөр нь алхуул. Өгсөж алхахад хүүхдийн хөлийн булчин чангардаг. Уруудахад мөн адил. Өгсөж, уруудан алхаж сурсан хүүхэд тэгшхэн газарт торолгүй гүйж сурдаг.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх