Мэдээ, мэдээлэл

image

БСШУСЯ болон ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, тэгш хамруулах талаар Япон улсын туршлагаас суралцаад иржээ.

“Жайка”  Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд дээрх сургалт зохион байгуулагдсан юм.

Сургалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн олон улсын ангилал ба үзүүлж буй дэмжлэг,  оршин суугаа газартаа суралцахыг дэмжсэн бодлого, үүний ач холбогдол, тэдэнд тохирсон хэрэглэгдэхүүн бүрдүүлэх, боловсролд тэгш хамруулах дэлхийн чиг хандлага зэрэг олон асуудлыг ярилцжээ.  Туршлага судалсан төлөөлөл эх орондоо ирээд дараах саналыг хэрэгжүүлэхээр дэвшүүлж байна. Үүнд:

-Тусгай сургуулийн сургалтын хөтөлбөрт шинээр орсон ахуй заслын хичээлд хамрагдах сурагчдыг эрүүл мэндийн олон улсын ангилал буюу ICF-ээр үнэлгээ өгч ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллах талаар зөвлөмж гаргах.

-Тусгай сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгай сургуулийн сурагчийн эцэг эхчүүдийн харилцаа, хандлагыг өөрчлөх сургалт зохион байгуулах.

-ХБХ-ийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан   суралцуулах  журмыг   батлан гаргах.

- Ерөнхий боловсролын сургуулиуд  Хөгжүүлэн сургах төв байгуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг санаачилга багтаж байна.

Сэтгүүлч Б.Сондор

X
Нэвтрэх