fbpx

Боловсрол

image

17Манай дэлхийн гадаргын ихэнх талбайг эзлэн орших далайн ус тасралтгүй үргэлжлэх бөгөөд газарзүйн байрлалаар нь:

  • Энэтхэгийн,
  • Номхон,
  • Атлантын,
  • Хойд мөсөн далай хэмээн тус тус нэрлэдэг.

Номхон далай аль ч үзүүлэлтээрээ хамгийн том нь бөгөөд бусад бүх далайн талбайг нийлүүлсний тан хагастай тэнцэх өргөн уудам орон зайг эзэлнэ. Түүний дараа Атлантын далай, Энэтхэгийн далай тус тус ордог. Битүү мөсөөр хучигдсан Хойд мөсөн далай талбайгаар бага хэдий ч олон шинж чанарыг нь харгалзан тусад нь далай болгон авч үздэг. Тэнгис гэдэг нь далайн усны хэсэг боловч эх газар луугаа түрж орсон тул далайн үндсэн хэсгээсээ усны шинж чанар нь ялгаатай. Тэнгисийг захын ба газар дундын гэж ангилна.

Далайн ёроолоор тасралтгүй үргэлжлэх уул нуруудыг далайн гол нурууд хэмээн нэрлэдэг. Гол нуруудын зарим хэсэг усны гадарга дээр ил гарах бөгөөд энэ нь арал юм.

Эх сурвалж: "Усны тухай надад ярьж өгөөч" /ЮНЕСКО, Дэлхийн байгаль хамгаалах сан WWF/

X
Нэвтрэх