fbpx

Эрүүл мэнд

Хүүхэд нас бол баяр хөөрөөр дүүрэн, эцэг эхчүүд нь хүүхдийнхээ инээн хөхөрч буйг харахын тулд юу ч хийхээс буцахгүй тийм л үе байдаг. Гэвч зарим эцэг эхчүүд энэ их хайраа хэтрүүлэх гээд байдаг тал бий. Ингээд таны хүүхдэд сайн нөлөө үзүүлэхээс илүү муу үр дагавар авч ирдэг зүйлсийн талаар хамтдаа уншицгаая.

1. ХӨЛД ОРУУЛАГЧ
"Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлов" гэдэг шиг хүүхдийг хөлд оруулагч тэрэг нь таны хүүхдийг хөлд оруулж, эерэг нөлөө үзүүлэхээс илүү сөрөг үр дагаврыг авч ирдэг гэдэг нь батлагдсан. Хөлд оруулагч тэргэн дээр суугаад гэмтэл авсан тохиолдол зөвхөн АНУ-д л гэхэд жилд 8000 гаруй бүртгэгддэг. Тиймдээ ч Канад улс хөлд оруулагч тэргийг хориглосон байдаг байх.
Нуруу нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байхад хүүхдийг хөлд оруулагч тэргэн дээр суулгахад бяцхан нуруунд нь дааж дийлэмгүй даралт ирдэг бөгөөд хөл, булчин нь жигд бус хөгждөг сул талтай. Энэхүү тэргэн дээр суухад өөрөө бие даан алхах шаардлагагүй байдаг тул хүүхдийн бие даах, тэнцвэрээ олох, аюулаас сэргийлэх зэрэг чадваруудын хөгжих хугацаа удааширдаг. Энэхүү төхөөрөмжийг аюулгүй байдлаар ашиглая гэвэл хүүхэд өөрөө бие даан босдог болсны дараа өдөрт 2 удаа 15 минутаар том хүний хараа хяналтан дор ашиглах боломжтой.

2. ЖҮҮС БА СҮҮ
Савласан жимсний жүүс витамин багатай байхаас гадна нялх үрийн тань шүдийг өвтгөж, жин нэмэх шалтгаан болдог. Хайртай үрдээ савласан жимсний шүүс авч өгснөөс зүгээр л жимс идүүлэх, эсвэл өөрийн гараар жимсний шүүс бэлдэж өгсөн нь илүү дээр байх болно.Мөн үнээний сүүнд төмрийн агууламж бага байдгаас гадна нялх хүүхдэд шаардлагагүй олон шим тэжээл агуулагддаг. Улмаар цус багадалт, харшил, бичил биетийн тэнцвэргүй байдал зэргийг үүсгэдэг. Үнээний сүүг 1 ойгоос дээш насны хүүхдэд өдөрт 500 мл-с ихгүй хэмжээгээр өгч болно. Мөн сүүг ногоон өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг кальциар баялаг хүнс, өндөг, үхрийн элэг зэрэг Д витаминаар баялаг хүнсээр орлуулж болно.

3. ТОД ӨНГИЙН ТОГЛООМ
Сургуулийн өмнөх насны хүүхэд нийгмийг өөрийн эргэн тойронд буй эд зүйлс, тоглодог тоглоомоороо баримжаалдаг. Хэт хурц өнгө, электрон дуу авиа, олон жижиг детальтай тоглоомоор хүүхдээ тоглуулах нь тэдний бүтээлч сэтгэлгээний хөгжил болон хувь хүний төлөвшилд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр ирээдүйд түрэмгий зан ааштай, аймхай хүн болж төлөвших магадлал өндөр бөгөөд өсвөр насны сэтгэл гутралд амархан өртдөг байна. Хайртай бяцхан үрсээ гэгээлэг өнгөтэй, биед эрүүл, даавуу, модон материалаар хийсэн тоглоомоор тоглуулаарай. Тоглоом гэдэг тэднийг хөгжөөхөөс илүү боловсролын шинж чанартай үйл учир тоглож буй тоглоом нь хүртэл бодит байдалтай ойрхон байх хэрэгтэй шүү дээ.

4. ДУЛААН ХУВЦАС
Хүүхдийн нас бага байх тусмаа биеийн хэмээ тохируулах чадвар нь муу байдаг. Тэд амархан халууцаж, амархан даардаг. Хэт дулаан хувцас өмссөнөөр халууцах үйл явц нь тэдний мэдрэлд нөлөөлж, халуурах ч тохиолдол байдаг. Мөн хүүхдийг хэт их дулаалснаар цаг агаар өөрчлөгдөх үед биеэ хамгаалах хариу үйлдэл үзүүлэх чадварыг нь бууруулдаг. Ингэснээр тэдний дархлаа муудаж, амархан даарч, ханиад хүрдэг. Хүүхдийн тань өмсөж буй хувцас амьсгалдаг материалаар хийгдсэн байвал сайн. Цээж, гэдэс нь хуурай, гар хөл нь ягаан туяатай, дулаахан байвал тухтай байдаг.

5. ЭЛЕКТРОН ТӨХӨӨРӨМЖ
Led дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэл нь нүдний торлог бүрхэвчийг гэмтээдэг. Цаашлаад нүдний болорт сэв суух, хараагүй болох ч аюултай байдаг. Ухаалаг утас, таблетийг хэтэрхий их ашиглаж буй хүүхдийн бодит ертөнцийн талаарх баримжаа тааруу байдаг. Мэдрэхүйн болон булчингийн хөгжил хэвийн явагдаагүй учир ямар ч амьд харилцаа байхгүй. Ингэснээр бусадтай харилцах, шийдвэр гаргах тал дээр хоцрогдолтой болдог.2-с дээш насны хүүхдэд сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх тоглоом тоглуулахын тулд өдөрт хамгийн ихдээ 1 цаг гар утсаа ашиглуулж байгаарай.

6. СУУДЛЫН БҮС
Бие давхар үед суудлын бүсээ хэвлийгээсээ аль болох доошлуулж зүүх хэрэгтэй. Мөн урагш бөхийн суух нь хэвлийдээ бойжиж буй хүүхдэд тань даралт өгөх аюултай байдаг тул аль болох хойшоо гэдийж суугаарай. Мөн зайлшгүй шаардлага гараагүй л бол жолоон дээр бүү суугаарай. Жижиг осол гарсан ч гэдэс жолооны хүрдтэй маш ойрхон байрлах тул хүүхэд эндэх аюул тулгарч болзошгүй.

Эх сурвалж: www.brightside.me

X
Нэвтрэх