Бага насны хүүхдэд эсийн хуваагдал эрчимтэй явагддаг. Өөрөөр хэлбэл өсөж, хөгжиж байна гэсэн үг. Тэгэхээр ийм биенд холестрин, уураг маш хэрэгтэй байдаг. Хэт туранхай байх нь уургийн дутагдал байх боломжтой. Ийм хүүхэд маханд дургүй байдаг.
Махнаас дээрх холестрин, уургийг авах боломжтой ба мах иддэггүй хүүхдийн тархинд муугаар нөлөөлж, хөгжлийн хоцрогдолд хүргэдэг байна.
Мах иддэггүй хүүхэд янз бүрийн чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх байдал нь давамгайлдаг ба цусан дахь чихрийн агууламж өндөр байдаг. Ийм хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг ба зөвхөн чихэр л идэх гэдэг сонирхолтой байдаг байна. Мөн өтгөн гарахгүй хүүхэд мах, шөлтэй хоол идэх дургүй байдаг.
Дан ганц чихэр биш чипс, ундаа, иштэй чихэр, шарсан хоол, пицца гэх мэт. Мэдээж махаа идэхдээ мөн л тааруулж иднэ. Махны 70% хаягдаж 30% шингэдэг гэнэ.
Хүүхэд уураг, аминдэм, кальцийн дутагдал нь хүүхдийг ууртай болгодог. Бэлэн гоймон, чипс, төмс, цагаан гурил нь сахарын өвчтэй болох магадлалыг маш их нэмэгдүүлдэг.
Хоол хор ч болж болдог байх нээ. Хүүхдийг зөв хооллож сургая.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ