fbpx

Боловсрол

image

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэж байгаа ба боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс тусгай хэрэгцээт боловсролын интерактив жишиг хичээлүүдийг ч бэлтгэжээ. Одоогоор тусгай хэрэгцээт боловсролын 1-5-р ангийн Монгол хэл, Математик, Нийгэм ахуйн баримжаа зэрэг интерактив хичээлүүд нэмэгдээд байна.

Нийгэм ахуйн баримжаа хичээлийн дараах жишиг контентуудыг эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжин хамтдаа хийх боломжтой.

Жишээ нь, хүүхэд “Манай гэр бүл” сэдвийн хичээлээр өөрийн нэр болон насаа танилцуулах, хэн хэнтэйгээ хамт амьдардаг болон хийх дуртай зүйлсийнхээ талаар илэрхийлэхэд суралцах харилцааны мэдлэгийг авах юм. Мөн “Өдрийн дэглэм, хичээлийн хуваарь” сэдвийн хүрээнд хүүхэд өдөрт юу хийх, хэдэн цагт унтах зэрэг мэдлэгт суралцана. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах онцлог, ярих хурд зэрэгт тохируулан дэмжин урамшуулж, хамтран хийгээрэй.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд та ч мөн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

X
Нэвтрэх