fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Эрдэмтэд хүүхэд аутизмтай болох магадлалтай эсэхийг тогтоох аргыг олжээ. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ээжийнх нь дархлааны тогтолцоо хүүхдийн тархинд нөлөөлдгөөс энэ эмгэг үүсдэг бөгөөд энэ нь аутизмтай таван хүүхэд тутмын нэгд нь тохиолдсон байдаг гэж үзжээ.

Аутизм нь биологийн шинж чанартай хөгжлийн эмгэг бөгөөд эм тариагаар эмчилдэггүй. Хүн төрөлхийн аутизмтай байдаг бөгөөд насан туршдаа ийм эмгэгтэйгээр амьдардаг байна. Өнөөдрийн байдлаар үүнээс салах боломжгүй гэжээ.

Калифорни болон Стэнфордын их сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүдийн цусан дахь ураг руу "довтолдог" эсрэг биетийг илрүүлэх программыг бүтээжээ. Уг шинжилгээгээр бараг 100 хувийн нарийвчлалтайгаар хүүхэд аутизмтай төрөх эсэхийг мэдэх боломжтой аж.

Судалгааны явцад аутизмтай хүүхдүүдийн 450 ээжийн, мөн аутизмгүй хүүхдүүдийн 342 ээжийн цусны сийвэнг судалжээ. Үр дүнг нь иммуно-ферментийн шинжилгээ хийхэд ашигласан байна. Энэ нь тусгай эсрэг бие ашиглан уусмал дахь материалыг тодорхойлох оношилгооны арга юм байна.

Эрдэмтэд ургийн хөгжиж буй мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг эхийн дархлааны хариу урвалыг хариуцдаг найман уураг хайжээ.

Өмнө нь эсрэгбиет болон лейкоцит биш, зөвхөн дархлаа л нөлөөлдөг гэж үздэг байв. Харин одоо эхийн эсрэгбиет нь ургийн тархинд нөлөөлж байдгийг тогтоосон байна.

Энэхүү шинжилгээнээс үүссэн оношилгооны хэрэгсэл нь ирээдүйд аутизм бий болох эсэхийг нарийн тооцоолж чадахгүй ч учирч болох эрсдэлийн талаар мэдээлэл өгөх аж. Жишээлбэл, эхэд тодорхой эсрэгбиетүүд байгаа бол аутизмтай хүүхэд төрөх магадлал 31 дахин нэмэгдэнэ гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Жүди Ван де Уотер хэлжээ.

Эх сурвалж: ВВС, Frontline Genomics

X
Нэвтрэх