fbpx

Мэдээ, мэдээлэл

0-3 насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмж болох 50 мянган төгрөгийг сар бүр олгох тухай заасан "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль" батлагджээ. Энэ хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуульд:

  • Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянга,
  • 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмж сар бүр 50 мянган төгрөг
  • 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая,
  • 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олгохоор тусгасан.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх