Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцахдаа “Хариу үйлдэл үзүүлэхгүй юм чинь” гэсэн хандлага гарган ярихаас төвөгшөөх тохиолдлууд үе үе гарна. Шинжлэх ухаан хэрхэн оновчтой харилцан яриа үүсгэн хүүхдээсээ зөв, үнэн бодит хариу үйлдэл авч болох тал дээр зөвлөгөө өгч байна.
Хүүхдүүд жирийн нэгэн нас бие гүйцсэн том хүн мэт хэзээ ч авирладаггүй. Тэд аав ээжийнхээ хэлснийг давтан хэлнэ, юу ч дуугарахгүй, зөрүүдэлнэ, аав ээжийнхээ битгий хэл гэснийг хэлдэг. Энэ бол хүүхдийн төрөлхийн зан төлөв юм.
Эдгээр зан байдлууд, хариу үйлдлүүд нь аав ээжийнхээ гаргаж буй ааш авираас шууд шалтгаална.
Хүүхдээс ямар нэг зүйл түүнд тохиолдсоны дараагаар тохиолдсон зүйлийг яг бодитоор нь яриулах зорилгоор асуулт асуудаг боловч эцэг эхчүүдийн тавьж буй асуултууд ихэнхдээ дотроо хариултаа агуулсан байдаг. Тиймээс хүүхдээсээ хүссэн хариултаа шаардах биш энгийн харилцан яриа л үүсгэн хүүхдээ сул чөлөөтэй яриа өрнүүлэх тал дээр нь анхаарах хэрэгтэй.
Хүүхдээсээ тийм эсвэл үгүй гэдэг хариулт өгөх асуулт бүү асууж байгаарай. Жишээлбэл, Энэ чиний нохой юу гэж асуувал томчууд бид нохойнхоо талаарх бүхий л мэдээллийг харьцаж буй хүнтэйгээ хуваалцдаг. Харин хүүхдүүд зөвхөн асуултад л анхаардаг бөгөөд дээрх асуултад зөвхөн тийм л гэсэн хариу хэлэн яриагаа зогсоох болно. Тийм, үгүй асуултыг тавихаар хүүхдүүдэд дарамттай санагддаг бөгөөд хурдхан хариулан ярихаа зогсоохоо боддог. Тийм, үгүй асуултад дэлгэрэнгүй хариулахыг томрох тусам сурна.
Эсрэгээр нь нээлттэй хариу шаардагдах асуулт тавьж байх хэрэгтэй. Жишээлбэл, энэ талаар мэддэг бүхнээ хэлээд өгөөч гэж хэлж болно. Эсвэл “Энэ хайрцаг хаалганаас илүү амттай юу” гэсэн ямар нэг утгагүй асуулт асуухад хүүхэд утгагүй асуулт байна гэж шууд ойлгон “Мэдэхгүй” гэж хариулах нь зөв юм. Гол нь хүүхдээрээ ямар нэг хариулт хэлүүлэх хэрэгтэй юм.
Хүүхэдтэйгээ ярихдаа байнга инээмсэглэж байгаарай. Учир нь хүүхдэд энэ нь тааламжтай санагдах бөгөөд таныг баярлуулах гэж тухайн хариултаа дахин дахин давтан хэлсээр байх болно.
Нэгэн сэтгэл зүйч хүүхэдтэй харьцахдаа “Үнэнээ хэлбэл чамайг яах ч үгүй, загнахгүй” гэж хэлсэн ч хүүхэд үнэнээ хэлсэнгүй, харин “Үнэнээ хэлнэ гэж амлаарай” гэхэд хүүхэд маш эерэг хариу үйлдэл үзүүлсэн бас нэгэн сонирхолтой туршилт байдаг байна.
Үүнээс гадна хүүхэдтэйгээ харьцахдаа нарийн тоо хэмжээ болон он сар өдөр асуух нь оновчгүй байдаг бөгөөд хүүхдүүдэд ч нарийн хариулахад төвөгтэй байдаг нь туршилт судалгаануудаас ажиглагджээ.
Эх сурвалж: https://io9.gizmodo.com/