fbpx

Эрүүл мэнд

image

Нийслэлд хотын түгжрэлийг бий болгоод байгаа авто машинаас гэхэд хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй 260 гаруй төрлийн хортой бодис ялгардаг гээд бод доо. Тэгэхээр утаатай, угаартай энэ хотод цоо эрүүл хүн байх үү?

Гэр болоод яндангийн утаанаас хүний биед сөрөг нөлөөтэй ямар бодис, химийн хортой нэгдэл ялгардгийг дараах инфографикаас үзээрэй.

ГАРГАЛГАА:

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын хүүхдийн сангаас агаарын бохирдлыг бууруулахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал,

  1. Айл өрх болон сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг халах хөтөлбөр хэрэгжүүлэх, ач холбогдлыг сурталчлах, ойлголт нэмэгдүүлэх,
  2. Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх талаар мэдээлэл түгээх, зохицуулалт хийх зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны талбар бий болгох
  3. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хүчин чадлыг бэхжүүлэх.
  4. Судлаачдын суурь мэдлэг болоод түгээх шаардлагатай байгаа мэдээллийн хоорондын ялгааг тодорхойлох
  5. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, үнэлгээ мониторинг хийхдээ ижил төстэй уур амьсгал, институц, төсөв бүхий улсуудад агаарын бохирдлын талаар судлах, мэдээллэх… гэжээ.

Гамшиг болсон хотод зоригтой алхам хийх шаардлагатайг уриалах гэсэн санаа. Түүнээс бус гэр хорооллыг утаагүй зуухжуулах, тээврийн хэрэгсэлд утааны шүүлтүүр тавих, иргэдийг утааны маскаар хангаснаар энэ асуудал шийдэгдэхгүй.

Олон жил ч энэ талаар ярилаа. Улиглаж бодлого хэрэгжүүллээ. Байдал дээрдсэн бус улам дордсоор байгааг энэ олон жил хангалттай харууллаа.

Иймд хотоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах зэргээр дорвитой алхам хийхийг хохирогч болсон ард түмний өмнөөс уламжилж байна.

Сэтгүүлч: Г.Одгарав

X
Нэвтрэх