fbpx

Хүүхдийн хооллолт

image

Эхлээд авахаасаа өмнө сүүг сайн судал, эмчтэйгээ зөвлө. Импортоор оруулж ирсэн сүү бол ямар үйлдвэрийн сүүг, ямар байгууллага оруулж ирсэн болохыг мэд. Үүний үндсэнд нэг сүүг сонгон авч хэрэглэнэ. Худалдаанд байнга байдаг сүүг сонгох нь бас хэрэгтэй. Учир нь зарим сүү үе үе тасардаг талтай. Хүүхдэд өгөх сүүг олон дахин сольж болохгүй. Сүүг аваад зааврын дагуу бэлдээд зааварт заасан дэглэмээр хооллоно.

Хүүхдийн сүүн тэжээлүүд эхийн сүүг бодвол хүнд, удаан боловсорч шингэдэг уурагтай учраас 3.5 цагийн зайтай хооллох нь тохиромжтой. Хүүхэд зарим үед сүүндээ дургүйцвэл бүү албад. Сүүндээ цадаагүй шинж илэрвэл харин бага багаар нэмж өг. Хэдий хэр хэмжээний сүү өгөх нь нэмэгдэж буй жин, өндрөөс хамаарна.

Хоногт:

  • Эхний 2 сард биеийн жингийн 5-ны 1,
  • 2-4 сартай хүүхдэд биеийн жингийн 6-ны 1,
  • 4-6 сартай хүүхдэд биеийн жингийн 7-ны 1,
  • 6-аас дээш сартай бол биеийн жингийн 8-ны 1-ээс, 9-ний 1-тэй тэнцэх хэмжээний сүүг өгнө.

Хоногт 3.5 цагийн завсарлагатай 6 удаа хооллох тул 1 удаа өгөх хэмжээ нь хоногийн сүүг 6 хуваасантай тэнцэнэ. Хүүхэд хөхөх бүрдээ 1 хэмжээний сүү хөхөөд байдаггүй. Нэмэгдэл хоолонд орох үед түүний хэмжээгээр сүү нь хасагдана.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир, 2012 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх