fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд "Үгүй" гэж өөрөө олон хэлэхээс гадна, түүнээс ч олон удаа "Үгүй" гэж бусдын хэлэхийг сонсдог.

Томчууд хүүхдэд ганцхан өдрийн дотор маш олон удаа "Үгүй", "Болохгүй", "Боль" гэж хэлдэг учраас түүнд өдөрт төдий тооны удаа урлаж бухимдах явдал тохиолддог.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, мөрдөх ёстой дүрэм журмыг ойлгуулахыг оролддог. Гэхдээ хүүхэд эцэг эхийн тэр санааг ойлгодоггүй. Тэр зөвхөн "Үгүй" гэх үгийг сонсоо л гомдож бухимддаг.

Энэ бүхний улмаас хүүхэд "муухай ааштай" болдог. Түүний уур уцаар бяцхан цээжинд нь хуран цугларахад тэрээр үүнийг яаж гаргаж хаяхаа мэддэггүй. Тэр 1-2 насандаа өөрийнхөө мэдэрч байгаагаа илэрхийлэх үгийн баялагтай хараахан болж чадаагүй байдаг.

Тиймээс гуниглаж, урам зориггүй болж, эсвэл уурлаж цухалдах үе бишгүйдээ тохиолддог. Нулимсаа урсган уйлах, шалан дээр тэрий хадаж унах, орилж бархирах зэргээр уурлаж цухалдаж байгаагаа илэрхийлнэ.

Ихэнх эцэг эхчүүд ийм явдалтай учирдаг. Хүүхдээ "Үгүй" гэж хэлэхэд нь түүний санааг ойлгоогүй эцэг эх ч бас уурлаж уцаарладаг мөн л "муухай аашилдаг".

Ийм үед та уур уцаараа яаж барих, өөрийн мэдрэмжээ илүү зохистой арга замаар хэрхэн илэрхийлэх зэрэг чухал зүйлийг хүүхдэдээ зааж өгнө.

Ийнхүү маргаан зөрчлийг шийдвэрлэхэд бага наснаас сургах нь хүүхдийн хөгжлийн нэгэн тулгуур юм. Энэ нь хүүхдэд насан туршид нь хэрэг болох чадварыг эзэмшүүлэх төдийгүй эцэг эх хүүхдийн хоорондын харилцааг сайжруулдаг.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд, Жоан Е. Дюррант, Ph.D.

X
Нэвтрэх