Хүмүүжил

image

Эцэг эхчүүд хүүхдүүдээ бусад хүүхдүүдтэй харьцуулж байдаг нь олонтаа ажиглагддаг бөгөөд энэ нь хүүхдэд маш сөргөөр нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар батлагдаад байгаа билээ. Эмч мэргэжилтнүүд харьцуулалтаас үүсэх дараах сөрөг нөлөөллүүдийн талаар анхааруулж байна. Үүнд:

  • Хүүхэд өөрийгөө хангалтгүй, хэрэггүй гэж үзнэ.
  • Өөртөө итгэх итгэлгүй болно.
  • Атаархал, гомдол үүснэ.
  • Зарим нэг нь сул дорой, ичимхий болох бол зарим нэг нь зөрүүд, ууртай, ширүүн, догшин болдог.
  • Үе тэнгийнхэнтэйгээ харьцахад бэрхшээлтэй болдог бөгөөд хичээл сурлага нь муудаж эцэг эх, бусад хүмүүс улмаар нийгмээсээ өөрийгөө тусгаарлан ганцаардмал нэгэн болно.

Тиймээс хүүхэд бүр онцгой болон бие биенээсээ ялгаатай учир эцэг эхчүүд хүүхдүүдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч бусдаас онцгойрсон ур чадварыг нь хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй билээ.

Эх сурвалж: https://www.anneysen.com/

X
Нэвтрэх