Нэвтрэх
Өвлийн улирлын сүүлчийн өдөр Өөдлөх хаврын анхны өдөр Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өглөө Өвөө эмээдээ айлчлан золгоорой Та амархан сайн байна уу гээд Тохойг нь түшин золгоорой Тавтай сайхан шинэлэв үү гээд Духан дээрээ үнсүүлээрэй хэмээн үндэсний хувцсаараа гоёсон өхөөрдөм багачууд шүлэг уншин, дуу дуулж байна. Тийн унжлагат хэмээх шороон нохой жил гарахад хэдхэн хоног […]
ОРЦ Гурвалжин будаа - 50гр Байцаа - 40гр Лууван - 20гр Вандуй - 50гр Сонгино - 10гр Ургамлын тос - 10гр Мах - 100гр ШИМ ТЭЖЭЭЛ Байцаанд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой. Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны […]
Сайн байна уу? Манай хүү 1 нас 2 сартай. Хүү маань ээжээсээ их хамааралтай байх юмаа. Бусад хүүхдийг ажиглахаар эмээ, өвөө дээр нт хааяа нэг үлдээх, хүнээр харуулах зэрэгт асуудалгүй байх юм. Харин манай хүүхэд ээжтэйгээ л байнга зууралдана. Энэ хэвийн үзэгдэл үү? Одоо 9 сараас цэцэрлэгт өгөх бодолтой байгаа. Ингэж их ээжтэйгээ наалддаг хүүхдийг […]
Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ. Дэлхийн хамгийн том гутлын өндөр нь 9м, урт нь 6м, өргөн нь 2м юм байна.
мэдэгдэл