fbpx

Чих, хамар, хоолой

Чих, хамар, хоолой

Хүүхдийн хамар угаах хэцүү гэж халшрах хэрэггүй

2023 он 11 сар 21

    12,443
image

Хүүхдээ амьсгалын замын халдвараас хамгаалахын тулд хамрыг нь цэвэр байлгах гэж хичээвч нусаа сайн нийж чаддаггүй хүүхдийн хувьд энэ нь маш хүнд асуудал болдог. Нармайдаа бохирдол хуримтлуулсаар хангалттай сайн амьсгалж чадахгүй, цаашлаад элдэв буглаа, үрэвсэл үүсэх шалтгаан ч болох нь бий. Харин сүүлийн үед зориулалтын хамар угаах зориулалтын шахуурга хэлбэртэй хэрэгслүүд бий болсон нь энэ […]

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хоолойны ангина халдварладаг өвчин

2023 он 05 сар 23

    5,374
image

Хүний залгиур хөөмий орчмын архаг үрэвсэлт өвчнийг хоолойны ангина гэх бөгөөд шалтгаан нь 100% халдварын гаралтай ямар нэгэн эмгэгтөрөгч бактери, вирус, мөөгөнцөр байдаг. Хоолойны ангина өвчний 95%-ийг А группын бетта хэлбэрийн цус задлагч стрептококк үүсгэх ба энэ бактери нь хэрэхийн гаралтай эмгэгийг үүсгэх анхдагч хүчин зүйл болдог байна.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хүүхдийн чих, хамар, хоолой өвдөх шалтгаанууд

2021 он 10 сар 23

    8,448
image

Хүүхдийн хоолой ойр ойрхон өвдвөл гадуур гарахдаа амны хаалтыг байнга зүүлгэх нь илүү үр дүнтэй байдаг. Мөн хүүхдийн хоолой өвдөх том шалтгаан даарах, идэж байгаа зүйлсээ нэг нэгэндээ өгөх, хүйтэн юм уух гэх мэт байдаг. Хүүхдийг цэцэрлэг, сургуулиас нь тараад ирсний дараа заавал амыг нь сода, давсны уусмалаар хоолойг нь зайлуулж хэвшээрэй.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хүүхдийн хамарт юм орчихвол мэргэжлийн эмчид хандаарай

2021 он 07 сар 28

    8,845
image

Цэцэрлэгийн насны хүүхдүүд хамартаа юм чихээд оруулчихдаг.  Ийм тохиолдолд та авах гэж битгий оролдоорой. Хамрыг ухаж оролдсоноор чихсэн зүйлийг цааш нь түлхэх, мөн хамрын салстыг гэмтээх магадлалтай байдаг тул мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хүүхдийн чихийг өвтгөхгүй байхын тулд хамрыг битүүрүүлэхгүй байх нь чухал

2021 он 06 сар 30

    4,295
image

Хүүхдийн хамар анх төрөхдөө хөөнгө байдаг учир хамар нь маш хурдан битүүрдэг байна. Учир нь хамрын болон чихний хөндий нэг сүвтэй байдаг байна. Тийм учраас хүүхдийг хэвтүүлж хөхүүлснээр хүүхдийн хамар битүүрч чих нь өвддөг. Хүүхдийг аль болох босоогоор нь хөхүүлэх нь маш чухал юм.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хамрын хөндийн үрэвсэл буюу гамрит гэж юу вэ?

2021 он 06 сар 18

    10,702
image

Хамрын эргэн тойронд тойрч байрладаг 4 том хөндийний үрэвслийг гамрит гэнэ. Хамрын ханиад хүрээд удаан хугацаагаар эмчлэхгүй байх нь гамрит үүсэх шалтгаан болдог байна. Хүүхэд гамрит хүрсэн бол мэргэжлийн эмчид яаралтай хандаж эмчилгээг сайн хийлгэх чухал юм.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Бага насны хүүхдийн хоолойн мах том байдаг

2021 он 04 сар 26

    4,585
image

0-6 насны хүүхдүүд бүх зүйлийг амандаа хийж амаараа мэдэрдэг учир дархлааг хамгаалах үүднээс хоолойн мах нь том төрдөг байна. Аажмаар хүүхэд томрох үед нь хоолойн мах маань хэвийн хэмжээнд очдог.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хамрын мах гэж юу вэ?

2021 он 04 сар 20

    5,755
image

Хамрын мах гэдэг нь хамрын самалдагууд хөөх, уйланхай үүсэх, нармайн булчирхай томрох зэрэг асуудлуудыг ерөнхийд нь хэлдэг. Хамрын махыг авах тухай мэргэжлийн эмчээс асуугаарай. Рентген зураг авхуулснаар хамрын махтай үгүйг шийддэг. Таны хүүхдийн хамар нусгүй хэрнээ байнга битүүрдэг бол мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хамар АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ бол…

2021 он 04 сар 17

    3,645
image

Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн харшлын улмаас хамар битүүрдэг. Түүнээс гадна агаар дуслын замын болон вирус, бактерийн халдвар их байгаа тул хамар битүүрэх өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Хамар битүүрэхийг хүмүүс тэр бүр тоодоггүй. Шинж тэмдэг илрэх үед дусаалга, гаа хэрэглэн, аргацаадаг. Гэвч энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Агаарын бохирдол, тамхидалт энэ өвчний шалтгаан болж […]

Дэлгэрэнгүй
Чих, хамар, хоолой

Хүүхдийн хамраас цус гарах шалтгаанууд

2021 он 04 сар 12

    16,116
image

Хүүхдийн хамраас цус гарах шалтгаан нь нэгдүгээрт хамрын гэмтэл, хамрын шархлаа гэх мэт байдаг. Хамар хэтэрхий хуурай байснаас болоод салст гэмтээд салстад тав тогтоод түүнийгээ унагааснаас болж цус гарах хандлагатай байдаг. Хэрвээ таны хүүхдийн хамраас цус байн байн гараад байвал шарх байна уу, эсвэл өөр шалтгаантай байна уу гэдгийг нь мэргэжлийн эмчид заавал үзүүлээрэй. Хэрвээ та шархтай байвал хурдан эмчлэхгүй бол байнгийн цус гараад байвал хүүхэд цус багадалттай болох эрсдэлтэй.

Дэлгэрэнгүй
X
Нэвтрэх