fbpx

Чих, хамар, хоолой

image

Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн харшлын улмаас хамар битүүрдэг. Түүнээс гадна агаар дуслын замын болон вирус, бактерийн халдвар их байгаа тул хамар битүүрэх өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

Хамар битүүрэхийг хүмүүс тэр бүр тоодоггүй. Шинж тэмдэг илрэх үед дусаалга, гаа хэрэглэн, аргацаадаг. Гэвч энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Агаарын бохирдол, тамхидалт энэ өвчний шалтгаан болж буйг “Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ю.Баянмөнх зөвлөж байна.

Хамрын амьсгал буруу бол хоолой өвддөг. Ам идэхэд зориулсан эрхтэн болохоос биш амьсгалах эрхтэн биш учраас хамрын хийх ёстойг ам гүйцэтгэдэггүй. Хамар бол цэвэрлэх, агаарыг дулаацуулах маш том лаборатори.

Бид хамрынхаа хоёр нүхээр зэрэг амьсгалаад байна гэж боддог ч нэг тал нь амьсгалж байхад нөгөө тал нь цэвэрлэдэг. Нэг талаараа 2-4 цаг, нөгөө талаараа 2-4 цаг гэх мэтээр ээлжилдэг. Үнэр дээд жимээр, амьсгалж буй агаар дунд талын жимээр явж, буцах эргэлт гэх мэтчилэн маш олон физиологийн үйл ажиллагаа хамарт бий. Хамар бол биохими, эсийн гэх мэтчилэн маш том лаборатори.

Гэтэл энэ лаборатори ажиллахгүй, удаан хугацаанд хамар битүүрснээр амаараа амьсгалснаас залгиур хоолой хатдаг. Хамар "ажлаа хийж чадахгүй", агаар чийглэхгүй болохоор уушгинд муу. Уушги муудвал зүрх, тархины цусан хангамжид муу. Ихэвчлэн хамрын рефлекс алдагдахаар зүрхний үйл ажиллагаа их гэмтдэг.

Мөн хүн бүтэн агаар амьсгалж чадахгүйн улмаас толгой өвдөнө. Тэгэхээр амарсан мэдрэмж төрөхгүй, ядаргаанд ордог. Хамар байнга битүү байснаас тайван биш, уур уцаартай болно. Авч байгаа хүчилтөрөгчийн хэмжээ дутуу учраас организм ядардаг. Хийн солилцоо маш их алдагддаг. Хүчилтөрөгч, сахараар тэжээгддэг эрхтэн бол тархи. Тэгэхээр хүчилтөрөгч дутахад толгой өвддөг гээд уршиг их бий. Хүмүүс үүнийг мэддэггүйгээс анхаардаггүй. Зөв амьсгалж л зөв амьдарна.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх