fbpx

Хоол тэжээл

image

Нярай хүүхдийн биеийн 75 хувийг, харин 1-ээс дээш насныхан, насанд хүрэгчдийн биеийн эзлэхүүний 60 хувийг шингэн эзэлдэг байна.

Шингэн ихээр хэрэглэх нь хүний биеийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй төдийгүй биеэс бохирдлыг гадагшлуулахад түлхэц болдог.

Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүүхэд ямар хэмжээний шингэн авах ёстой талаарх зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид тусгаснаар 4-13 насны хүүхдүүд өдөрт 6-8 аяга шингэн ууна гэжээ. Харин дөрвөн настнуудын хувьд шилэн аяга нь 150 мл хэмжээтэй байх бөгөөд түүнээс дээш насныхны хувьд 250 мл-аар тооцогдоно. Ингээд хэдээс хэдэн насныхан ямар хэмжээний шингэн авах ёстой талаарх дараах тооцооллыг хүргэе.

Хүүхдийн наснаас хамаарч өдөрт авах ёстой шингэний хэмжээ
4- 8 настай охид хөвгүүд өдөрт 1,1-1,3 литр
9-3 насны охид өдөрт 1,3-1,5 литр
9-13 насны хөвгүүд өдөрт 1,5-1,7 литр

ШИНГЭНИЙГ ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС АВАХ ВЭ?

Шингэн гэдэгт мөн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хамаарч болох юм. Жишээ нь, өргөст хэмх, тарвасны 90 хувийг ус эзэлдэг. Мэдээж үүний зэрэгцээ цэвэр ус, ус агуулсан хүнс зэрэг орно.

Сүү, жимсний шүүс зэрэг нь шингэнийг нөхөх боловч цэвэр ус бол хамгийн сайн сонголт. Харин витамин С буюу хүчиллэг чанар агуулсан жимсний шүүснүүд нь хүний биед хэрэгтэй ч өдөрт 150 мл-аас хэтрүүлэх шаардлагагүй. Мөн өлөн элгэн дээрээ бус өдрийн хоолны үеэр эсвэл өглөөний цайны дараа хэрэглэх нь зүйтэй. Эцэг эхчүүд кафейн агуулсан энергийн ундаа /энержи дринк, кофе гэх мэт/ хүүхдэд огт өгч болохгүй гэдгийг мэдэх буй заа.

ШИНГЭН ДУТАГДВАЛ...

Шингэн дутагдсанаар хүүхэд ядарч сульдах, уурлаж аашлах, арьс нь хуурайших зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

ХҮҮХДЭЭ ХЭРХЭН УС УУЛГАЖ СУРГАХ ВЭ?

Эцэг, эхчүүд өөрсдийн биеэр үлгэрлэх нь хүүхдэд хамгийн их нөлөөтэй. Өдрийн турш ус уулгаж сургахын тулд хамтдаа уух өглөөний цайнаасаа эхэл. Гэхдээ хүүхдээ “ус уухгүй байна, ус уу” гэх мэтээр үглэж янших хэрэггүй. Харин дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

  • Хүүхдээ ус уухаас өөрцгүй нөхцөлөөр ханга. Жишээ нь сургуульдаа явахаас нь өмнө, тоглож байх үед нь ус уухыг санал болго.
  • Ялангуяа цаг агаар халуун байх үед хүүхдэдээ ус өг.
  • Зөвхөн ус уу гэж ятгахын оронд олон төрлийн хүнс усны өндөр агууламжтайг сана. Жишээ нь, жимс, хүнсний ногоо, тараг, сүү, шөл гэх мэт.
  • Сургууль, цэцэрлэгтээ явахад нь саванд ус хийж өгөөд явуул.
  • Хүүхдэдээ өөрийн гэсэн усны сав авч өгөх, түүндээ ус дүүргээд авч явахыг нь үргэлж зөвшөөрч бай.
  • Ус уулгах сонирхлыг нь төрүүлэх үүднээс усанд нь мөс, хэрчим нимбэг, өргөст хэмх зэргийг нэмж болох юм.

Эх сурвалж: BBC

Сэтгүүлч М.Жаргал

X
Нэвтрэх