fbpx

Боловсрол

image

Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу есдүгээр сарын 3-ны өдрийн эхний цагийн хичээлийг "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" сэдвээр зохион байгуулахаар болжээ.

Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдүүдэд хичээл заахгүй.

Энэ хичээлийн жилийн онцлогууд:

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан найман түвшнээр үнэлэх системд шилжиж байна. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой.

Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхэлнэ.

X
Нэвтрэх