fbpx

Ээж, аавуудад

image

Гэр бүлийн харилцаанд чухал үүрэгтэй сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг ойлголтын талаар бид Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач Б.Золзаяагаас тодрууллаа.

Дэлхий дахинд цахим тоглоомд донтох явдал ноцтой хэмжээнд хүрч, шийдэх тулгамдсан асуудлын нэг болжээ. Энэ төрлийн донтолтоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, дэвшилтэт технологийн үр нөлөөгөөр үүсч буй энэ асуудлыг хааш нь чиглүүлэх вэ гэдэг нь эцэг эх төдийгүй боловсролын салбар, сэтгэл судлалын эн тэргүүний асуудал болсон тул тэрээр уг сэдвээр нарийвчилсан судалгаа хийжээ.

Сэтгэл судлалын оюун ухаан дэлхий дахинд хэдийнэ өргөн хүрээнд судлагдчихсан сэдэв бөгөөд манай орны хүүхдүүдийн хувьд ямар төвшинд байгааг дээрх судалгааны явцад тогтоон нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлжээ.

Б.Золзаяа: Гол зөвлөмж бол хүүхэдтэйгээ нээлттэй, дотно, халуун дулаан харилцаа бий болгох явдал юм

-Сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшин яагаад чухал болохыг тайлбарлаж өгнө үү.

-Сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг нь сэтгэл хөдлөл нь тогтвортой байна уу, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж, хэрхэн удирдаж байна вэ зэргийг багтаан авч үздэг ойлголт юм. Эдгээр үзүүлэлтүүд донтолтод хамгийн өндөр хамааралтай. Судалгааны үр дүнд нийгмийн микро орчинд буюу гэр бүлд эцэг эх хүүхэдтэйгээ нээлттэй, дотно, халуун дулаан харилцааг бий болгосноор тэднийгээ цахим донтолтоос сэргийлэх гол арга зам юм.

-Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хэрхэн дээшлүүлэх вэ?

-Энэ нь нэг талаасаа хувь хүний зан төлөвийн онцлог,  удамшлын хүчин зүйлстэй, өөрөөр хэлбэл ямар гэр бүлд хэрхэн амьдарч байгаа вэ гэдгээс хамаарна. Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг 100 хувь дээшлүүлэх бүрэн бололцоотой. Гол нь зөв аргазүй, зөв алхмуудыг бодитоор хийснээр хүрэх үр дүн юм. Гол нь эцэг эхчүүд энэ асуудлыг зөвхөн багш нарын хийх зүйл гээд орхих, эсвэл юу хийхээ мэдэхгүй байж магадгүй. Энэ бол эцэг эх, хүүхэд хоорондын харилцааны маш энгийн алхмаас эхэлж байгаа шүү. Мөн энэ бол хүүхдийн тань ирээдүйд тулгарах маш олон сэтгэлзүйн асуудлаас сэргийлэх чухал алхам юм шүү. Өөрөөр хэлбэл үүний цаана хүүхэдтэйгээ эелдэг, дотно, халуун дулаан, нээлттэй ярилцах харилцааны дүрэм байгаа тул гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэддэг мөртлөө хэрэгжүүлдэггүй олон эцэг эх бий. Тэдний заавал биелүүлээсэй гэж хүсэж байна.

-Хүүхэдтэй нээлттэй харилцахад насны хязгаар бий юу?

Хүүхэд бол тухайн гэр бүлийн амьдралын толь. Хүүхэд гэр бүлийнхээ харилцааны хэв маягийг өөртөө дадал болгож суулгадаг. Хүүхдийн 0-6 нас бол эцэг эхчүүдийн онцгойлон анхаарах ёстой үе мөнөөс мөн. Тийм ч учраас хэдий бага байх тусам энэ асуудал хамгийн чухал шүү гэдгийг онцгойлон хэлмээр байна.

X
Нэвтрэх